"/> "/>

Kh apartment-ийн байрнаас эмэгтэй хүн унаж нас баржээ

Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах Kh apartment-ийн байрнаас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр гаржээ. Уг хэргийн талаар маш олон иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд яг одоогоор цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, үзлэг хийж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Мөн одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэлсэн. Ташрамд дурдахад, өмнө нь загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ уг барилгаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. 

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан