"/> "/>

WE ARE RE/MAX – RE/MAX 1-р улиралд 49 тэрбумын борлуулалттай ажиллалаа

Үл хөдлөх хөрөнгийн Дэлхийн хамгийн шилдэг, хамгийн өндөр бүтээмжтэй компани RE/MAX нь Монгол улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд 3 жил гарангийн хугацааг үджээ.

Манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлал үүсч хөгжсөн нь 20 хүрэхгүй жилийн түүхтэй. Энэ хугацаанд бүрэн бойжиж хөгжиж чадсан уу гэвэл учир дутагдалтай. Харин дэлхийн топ таван франчайз компанийн нэг “RE/MAX” Монголд албан ёсоор орж ирснээр манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар шинэ шатанд гарсан билээ.

ORONSUUTS.COM

RE/MAX чууд улирал болгон We Are RE/MAX арга хэмжээгээ зохион байгуулдаг бөгөөд тухайн улирлын борлуулалт, амжилт ололт, алдаа оноогоо хамтдаа дүгнэдэг томоохон эвент уулзалтын нэг юм. 2019 оны 1-р улирлын We Are RE/MAX арга хэмжээ Corporate Convention Center-т амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 36 салбар оффисийн 600 гаруй агентууд хүрэлцэн ирж нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.   

Бид технологийн эрин зуунд амьдарч технологи өдөр тутмын амьдралд маань биелэлээ олсоор эдгээрийг ашиглан хурдтай хөгжих ёстой болсоор байна. Тиймээс RE/MAX чуудын энэ удаагийн арга хэмжээ технологийн мэдээлэл, сургалтаар дүүрэн болж өнгөрлөө.

RE/MAX Mongolia Бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн “2019 оны технологийн топ трэндүүдийн талаар” мэдээлэл, сургалтыг хүргэсэн бол Юнител группийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд урилгаар хүрэлцэн ирж дижитал шилжилтийн талаархи маш сонирхолтой мэдээлэл дүүрэн сургалтыг хүргэсэн юм.

ORONSUUTS.COM

Мөн анх удаа 600 хүний дунд технологийн шийдлээр бүгд хамрагдан оролцох боломжтой асуулт хариултын тэмцээнийг ухаалаг гар утасны тусламжтайгаар амжилттай зохион байгууллаа. RE/MAX чууд технологийн хурдтай хөл нийлүүлэн алхах болно.

Мөн Ремаксчууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө “Ид Шидийн Орон” төсөл- Сайн үйлсийн аянд нэгдэж байгаа юм. Ч.Ганжавхлангийн эхлүүлсэн Ид Шидийн орон төсөл-2 сайн үйлсийн аянд нэгдсэнээр бидний ирээдүй болсон бяцхан үрсдээ энэхүү арга хэмжээн дээрээ 10.000.000 төгрөгийн хандивийг цуглуулж бяцхан зүрх бүхэнд гэрэл гэгээ өгөхөөр хандив өргөсөн байна.  Цаашдаа RE/MAX Foundation-аараа дамжуулан гүйлгээ бүрээсээ 1$-ийг бяцхан үрсийн сайн сайхны төлөө зориулж, ид шидтэй агентууд болохоо амласан юм.

ORONSUUTS.COM

Мөн энэ удаагийн тайлангийн үеэр шинээр гурван брокер оффисыг танилцуулсан юм. “Ремакс One” оффисын брокер эзэмшигч өөрчлөгдсөн бол  хоёр оффисыг шинээр нээж байгаа аж. Тэдгээр нь “Хүннү молл” худалдааны төвд нээлтээ хийж байгаа “Ремакс топ” болон, удахгүй Вива Сити хотхонд нээлтээ хийх “Ремакс Пристэйж” юм.

ORONSUUTS.COM

Үүлнээс дээгүүр уриаг эрхэм болгосон Ремаксчууд 2020 онд Монголд анх удаа REMAX бөмбөлөгийг хөөргөж,түүнд суун аялах азтанаа дотроосоо тодруулсан нь арга хэмжээний нэгэн сюрприз байлаа. Тэгвэл Анхны зорчигчоор RE/MAX CRYSTAL оффисийн агент С.Бат-Эрдэнэ тодорчээ.

 

Эх сурвалж: www.remax.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан