"/> "/>

Усны үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон байна. Тодруулбал, хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ.

Энэ дагуу ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэх аж.

Эх сурвалж: www.eagle.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан