"/> "/>

Иргэдийн цугларах АЮУЛГҮЙ 111 ТАЛБАЙН БАЙРШИЛ буюу дүүрэг, хорооноос тараасан "Таниулах хуудас"

Иргэдийн цугларах АЮУЛГҮЙ 111 ТАЛБАЙН БАЙРШИЛ буюу дүүрэг, хорооноос тараасан "Таниулах хуудас" 

Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалт зохион байгуулна.

Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулна. Энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна. Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.

"Таниулах хуудас"-ыг дүүрэг, хорооноос тань урьдчилан тараасан байх ёстой. Хэрэв тараагаагүй бол шаардаж авах эрхтэй.

 Энэхүү дадлага сургуулилалтын үеэр 45,000 гаруй орон сууцны 480,000 иргэн гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм.

Нийслэлийн 9 дүүргийн аюулгүй талбайн байршлууд:                                                                                                                                                                                                                        Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан