"/> "/>

Машин дээр бетон унасан осолтой холбоотой барилгын үйл ажиллагааг зогсоожээ

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээрээс барилгын материал унасан билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгын үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьсан байжээ. Хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг гэмтээсэн байна.

Иймээс гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.

НМХГ-ын ахлах байцаагчийн акт:

ORONSUUTS.COM


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан