Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголт авах иргэдийн жагсаалт гарчээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал татварын хэлтсүүдэд авсан билээ.

Татварын Ерөнхий газраас иргэдийн материалыг хянаад Төрийн сан руу илгээжээ.

Ингээд 2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргасан байна. Та доорх хаягаар өөрийн регистрийн дугаараа оруулж шалгана уу.

http://www.mta.mn/butsaanolgolt/list?register=

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байгаа аж.

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан