"/> "/>

Х.Баделхан: Түрээсийн байраа өмчлөх иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна

Түрээсийн орон сууцны асуудлаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

 "Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа.

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна.

  1. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.
  2. Төлбөрийн чадвартай бол таван жилийн хугацаанд байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлвөл тухайн байрыг худалдаж авах боломжтой болно.

ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно.

30 хувийг гурав эсвэл таван жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр шийдвэрлэж байна.

1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан.

Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна.

Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж байна. Болвол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.

Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна гэсэн үг.

Өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаагаар 44,000 иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан