"/> "/>

Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт барилга барих эрх олгохгүй байхыг үүрэгдэв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарч ашиглахыг хориглосон 234 барилга байна

“Манай газраас өнгөрсөн хугацаанд 1,802 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга 338 байгаагаас Бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарч ашиглахыг хориглосон 234 барилга байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим үүрэг даалгавар өглөө.

  1. “Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай”
  2. “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас газрын харилцааны чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байхыг журамлах
  3. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх
  4. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт ямар нэгэн барилга байгууламжийн эрхийг олгохгүй байх
  5. Зохих зөвшөөрөлгүй газар, шорооны ажил хийж байгаа, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, мод бутыг устгаж байгаа “Идэр интернешнэл” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох
  6. “Зүүн баян Pефайнери” ХХК-ны барилгын үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагын шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд зогсоох
  7. Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах
  8. Хаврын хуурайшилттэй улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан