"/> "/>

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “САРУУЛ МОНГОЛ” хотхон нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 86400 төрийн бус байгууллагаар дамжуулан Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Сонгинохайхан дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Рояаль Эйч Ди телевизтэй хамтран архины хамааралтай иргэдийг эмчлэх, зан үйлийн эерэг өөрчлөлтийг гаргах, тэднийг ажлын байраар хангах зорилго бүхий “Согтуу Монголоос-Саруул Монгол 3” төсөл 2018.11.01-2019.04.01-ний хооронд хэрэгжлээ. Уг төсөл нь өмнө 2011, 2013 онуудад амжилттай хэрэгжиж байсан.

Энэ удаагийн төсөлд нийт 48 иргэн хамрагдаж эцсийн шатанд 6 иргэн шалгарч үлдсэн. Шалгарч үлдсэн иргэдэд зориулж Н.Учрал гишүүн өөрийн санаачилга, хөрөнгө оруулалтаар “Саруул Монгол хотхон”-ыг байгуулж өгч байгаа бөгөөд тус хотхон өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, хамтран ажилласан болон дэмжигч байгууллагуудын төлөөлөл мөн оролцогчдын гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байлаа.

Цаашдаа тус хотхонд архины хамаарлаас гарсан иргэдийг байршуулна. Мөн хотхонд ирэх онд ажлын байр байгуулж төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байраар хангана. Төслийг 40 гаруй байгууллагууд дэмжин ажилласан бөгөөд тэдгээрийн нэг болох барилга угсралтын “Хүрэл Ордон” ХХК шилдгээр шалгарсан оролцогчдод хотхоны нээлтийн үеэр ажлын байрны урилгыг гардуулан өглөө.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан