"/> "/>

2018 оны шилдэг үл хөдлөх хөрөнгийн компаниуд

Салбарын мэдээ, мэдээллүүд     2019-02-13     2078
Г.Уранжаргал    

Орон сууц худалдан авах нь анх удаа эсвэл туршлагатай худалдан авагч эсэхээс үл хамааран маш их стресстэй ажил билээ. Харин аз болоход, таны өмнөөс энэ ажлыг хийх үл хөдлөх хөрөнгө зуучлагч олж өгдөг. SmartAssest веб хуудас танд хэрэг болох 10 шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагын жагсаалтыг хүргэж байна. Доорх нийтлэлээс та өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэж байна.

      1. RE\MAX

Үл хөдлөх хөрөнгийн салбарт богино хугацаанд амжилтанд хүрсэн, 1973 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 43 жилийн хугацаанд уг компани 100 гаруй улс оронд франчайз эзэмшдэг ба нийт салбар оффист ажилладаг үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын тоо нь 100,000 орчим. Хамгийн чухал нь  RE\MAX дэлхийн хамгийн үр ашигтай үл хөдлөх борлуулагч компани юм.

      2. Century 21

Үл хөдлөх хөрөнгийн салбартаа хамгийн алдартай, өөрийн гэсэн дүрэмтэй байгууллага бол Century 21 юм. Европ, Латин Америк, Ойрхи Дорнод болон Азид үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр бүс нутгуудад болон дэлхий даяар нийт 7000 гаруй бие даасан салбарууд болон брокерийн газар, 100,000 орчим ажилчидтай ажиллаж байна. Century 21 нь е-маркетингийн тэргүүлэгч бөгөөд энэ салбартаа хамгийн нэр хүндтэй:

     3. Keller Williams Realty, Inc

Keller Williams Realty, Inc 2012 онд үл хөдлөхийн салбарт хүч түрэн орж ирсэн. Зөвхөн улс доторх үйл ажиллагаанаасаа 91% цэвэр ашиг олдог. Дэлхий даяар 700 гаруй салбартай болсон.

     4. Coldwell Banker 

1906 онд San Francisco-д байгуулагдсан. Үйлчлүүлэгчдэдээ үл хөдлөхийн найдвартай үйлчилгээг үзүүлдэг арвин туршлагатай. Ойролцоох 50 улс оронд 3000 гаруй салбартай. Үйлчилгээ нь үзүүлэлтээрээ дээгүүр жагсдаг. Мөн шилдэг борлуулагчдыг бэлддэг.

    5. ERA Real Estate

Century 21, Coldwell Banker, Sotheby’s International Realty зэрэг компаниудын толгой компани болох Realogy удирддаг Electronic Realty Associates-д хамаардаг.  ERA үл хөдлөх хөрөнгийн салбарт өндөр үйл ажиллагаатай үйлчилгээ үзүүлэх цоо шинэ технологийг \the facsimile-факсийн машин\ нэвтрүүлсэн. ERA улам бүр өргөжин дэвжиж байна. Япон, Саудын Араб, Герман гэх зэрэг дэлхийн олон оронд өөрсдийн салбараа байгуулсан.

     6. Sotheby’s International Realty

1976 онд үйл ажиллагаа эхлүүлсэн. 2004 оноос Realogy-той хамтарч ажиллах болсноор үл хөдлөх брокерийн газрыг сонгох боломжтой франчайз хийх зам нээгдсэн. Өндөр үнэ цэнтэй олон худалдан авагчидтай. Сая долларын үнээр зарагдах олон орон сууцнууд байдаг. Сүүлийн үед зүүн өмнөд Азийн улсууд болох Филиппин, Тайланд зэрэг улс оронд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

    7. The Corcoran Group

Үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг борлуулагч Barbara Corcoran нэг өдөрт борлуулах аргыг\заль\ ашиглан 24 цагийн дотор 81 орон сууц борлуулж байсан. Түүний тактик бол хотын эргэн тойрон дох үл хөдлөх хөрөнгүүдийг ангилж, өөрийн борлуулагч найз нартаа яг ижил үнээр зарах байв. 1995 онд Corcoran вебсайт хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгө борлуулагч цахим хуудас болж байсан. Corcoran одоо бол Нью-Иорк хотын хамгийн том, хувийн орон сууц борлуулагч компаниудын нэг билээ. Зүүн Флорида болон Хамптомс хотуудад салбар оффистой бөгөөд, 25 салбарын нийт 1900 орчим бие даасан борлуулагчтай.

    8. Camden Property Trust

Олон гэр бүл амьдрах боломжтой орон сууцыг зохицуулах, хөгжүүлэх, хувьчлах зэрэг асуудалд мэргэшсэн хүмүүс ажилладаг. АНУ-н хамгийн том олон нийтэд арилжаалдаг компаниудын нэг билээ. Одоогоор АНУ даяар нийт 55,000-с илүү орон сууц өмчилж байна. Энэ компани өндөр чанартай орон сууцуудын бүтцийг дэмжиж ажилласаар байна. Мөн Camden Property Trust компани ажилчдадаа эрч хүчтэй, эерэг ажлын байраар хангахаар зорин ажиллаж байна. Ажилчдадаа байр түрээслэхэд нь хөнгөлөлт үзүүлдэг 401 тохирсон хөтөлбөртэй.

   9. Better Homes and Gardens Real Estate

АНУ-н маркетинг болон чанарын медиагийн төлөөлөгч Meredith корпорац 1978 онд энэ үл хөдлөх хөрөнгийн компанийг байгуулсан. Тэр цагаас хойш Better Homes and Gardens Real Estate адил нэр бүхий сэтгүүл гаргаж, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн компани болсон. 2008 онд шинэ франчайзинг систем нэвтрүүлсэн нь энэ салбарт тэргүүлэх боломжийг бий болгосон.

   10. Zillow.com

Microsift компанийн удирдах албан тушаалтан байсан, Expedia-г үүсгэгч Rich Barton, Lioyd Frank нар 2005 онд онлайн портал нээсэн нь маш хурдацтайгаар өсөж байна. Zillow нь хэрэглэгчид бие даан үл хөдлөх хөрөнгө сонгох, худалдан авах боломжийг бүрдүүлсэн аппликейшн болон хэрэгслүүдтэй. Энэ сайтад 110 саяас хол давах орон сууц болон тэднийг худалдаж авах болон түрээслэхэд хялбар болгох хэрэгслүүд байдаг. 

 

Эх сурвалж: www.smartasset.com

Сэтгүүлч: Г.Уранжаргал


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан