"/> "/>

Реалторуудын анхдугаар форум зохион байгуулагдлаа

Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи энэ сарын 11-ний өдөр "РЕАЛТОРУУДЫН ФОРУМ 2019"-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг форум нь АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны Монгол дахь албан ёсны гишүүн реалторуудын форум гэдгээрээ нэн онцлогтой юм.

Форумыг Барилга, Хот Байгуулалтын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба УИХ-ын гишүүн Х. Баделханы зөвлөх Х. Ерхулан нээж үг хэллээ. Түүнчлэн БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э. Батболд "Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлага" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Реалторууд "Үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх олон улсын хуралд оролцох", "Үр дүнтэй хэлцэл хийх ба маркетинг", "Олон улсын үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн мэргэжилтэн" сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Түүнчлэн Академийн дэргэд реалторуудаас бүрдсэн 6-н зөвлөл байгуулагдаж, 2019 оны зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг хэлэлцлээ.

РЕАЛТОРУУДЫН ФОРУМ жил бүр зохион байгуулагдана.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан