Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы шинэ жилийн мэндчилгээ

Барилга, хот байгуулалтын салбарт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд болон Улсынхаа нийт иргэд Та бүхэнд  шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс өнгөрч буй 2018 онд салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, хот суурин, бүс нутгийн ерөнхий төлөвлөлтийг боловсронгуй болгох, иргэдийг орон сууцаар хангах, яам, түүний харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг иргэдэд шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ.

Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд Барилгын хуулийг дагалдан гарах дүрэм, журмуудыг Засгийн хурлаар батлуулав.

Салбарын бодлого төлөвлөлтийн  хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ыг эгүүлэн байгуулж, анх удаа орон сууцны эрэлт нийлүүлэлтийн дэлгэрэнгүй судалгааг улсын хэмжээнд гаргасны үндсэн дээр “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Буянт – Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. 

Түүнчлэн хот, байгуулалт газрын харицааны чиглэлээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгаж, Газрын үнэлгээний бүс,  суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоож, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг батлууллаа.

Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж, Азийн хөгжлийн банк, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 10-аад аймгийн төв болон томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламжийг өртгөтгөн шинэчлэх ажлыг үргэлжүүлж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын ажлын ачааллыг багасгах, үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, барилгын инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоод, түншлэлээр амжилттай гүйцэтгүүллээ.

Ирж буй 2019 ондоо бид бүхэн эхлүүлсэн ажлуудынхаа үр шимийг үзэж, бүтээн байгуулалтын салбарт ахиц дэвшил гаргах олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, барилгын салбарын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох  зорилт тавин ажиллаж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, барилгын салбарын нийт ажиллагсад Та бүхнийг салбарын бүтээн байгуулалтын ажил үйлсэд гүн сэтгэл, итгэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

            Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан