"/> "/>

VII хороололд дахин төлөвлөлтөөр баригдсан 60 айлын орон сууц ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр дараагийн 60 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдэд түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COMОрон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүний дараа хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хорооллын Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж байгаа Нарт хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Барилгын ажлыг “Зургаан талт” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болоод байна. Хүн амын хэт төвлөрлөөс болоод агаар, орчны бохирдол хүндрэлтэй асуудал болоод байна. Үүнийг даван туулахын тулд бид олон төрлийн ажил хийх ёстой.

Хамгийн сайн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах ажил бол орон сууцжуулах. Иргэдийг орон сууцжуулахад улсын зүгээс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээд иргэд хувийн ААН-тэй тохиролцоод явах нь илүү оновчтой шийдэл болж байна.

Өнөөдөр бид Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 200 орчим айлын орон сууцны нээлтийг хийлээ. Үүнээс гадна дэд бүтцээс хол байгаа айлуудыг өөрийнх нь амьдарч буй газар дээр цэвэр, бохир, дулаантай холбох төвүүдийж байна.

Агаар орчны бохирдлыг бууруулахад бүх төрлийн шийдлийг хэрэглэж байж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эг барьрхийг хангах болно” гэв.

Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан