ҮХХ-н борлуулагчид хөрөнгөө цүнхлээд авч явж чадахгүйгээс хойш хамгийн амжилттай ажиллах арга бол олон хүний дунд орж тэдэнтэй танилцах

Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал “ Mongolian Property Awards 2018” аас үл хөдлөх хөрөнгийн ШИЛДЭГ АГЕНТ болсон UA Properties LLC захирал А.Урангоогийн өөрийн фейсбүүк хуудастаа оруулсан ҮХХ холбоотой 10 постыг танилцуулж байна.

1.  Үл хөдлөхийн зах зээл дээр лаг сэргэлэн ажилдаг хүмүүс байна цаана чинь. Яг бидэн шиг энэ зах зээл дээр ажиллахгүй ч байнга эрэлхийлж судалж хөрөнгөө эргэлдүүлж бүүр нэг сайн хөрөнгүүдийг андахаа байсан салбарын бус хүмүүс байна. Би хүртэл өөрийгөө гайгүй юм уу гэж бодож байтал  очиж зөвлөгөө авмаар санагдтал зөв ажиллах юм. Энэ салбарт ажилладаг болсноос хойш энүүхэндээ л гэж хэлэхэд олон хүний хөрөнгө дээр, том шийдвэрүүдийг харж судалж, хөрөнгийг яаж бий болгож яаж борлуулдгийг суралцах болсон. Авах борлуулах бол яах вэ нэг л процесс нь харин юуг яаж авч ашигтай байлгах вэ гэдэг бол бас л толгой ажиллах процесс л доо. Тэгээд юуг ойлгосон бэ гэвэл үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа заавал expert-ийн үгийг сонсож байж авна шүү гэж боддог болсон. Мэдээж улаан цайн олон хүнээс асуухгүй ч бодлыг нь сонсож зөвлөлдөж байж оновчтой шийдвэр гаргадаг юм байна. Би хүртэл тэгж бодохоор та бүхнийг ч бас тийм байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ч ямар ч төлбөргүй шүү дээ. Юу ч авах гэж байсан, манай компаниар дамжихгүй ч гэсэн зөвлөж байгаарай 

2.  Зарах борлуулах гэсэн үгнээс айдаг хүн яаж бизнесийн салбарт ажилладаг юм болоо? Юм зарж борлуулж байгаагаасаа хэзээ ч бүү ич !  Ресторан хоолоо зарж, банк хадгаламжаа зарж, эрдэмтэд ухаан бодлоо зарж, багш нар мэдлэг туршлагаа цалингаар зарж, ихэнх миний постыг уншиж байгаа хүмүүс хөдөлмөрөө цалингаар зарж байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд бид бүгд арилжаа хийж байгаа. Нэг амжилттай бизнесменээс хүн асуусан байна л даа. "Яаж амжилттай байхуу" гэж ... Тэгсэн  "Зардаг юмаа л сайн зараач дээ" гэсэн гэнэ лээ. Тэр үл хөдлөх хөрөнгө байна уу, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу хамаагүй. Дэлхий дээр байгаа ихэнх амжилттай хүмүүс өөрийнхөө эрэлтийг үүсгэн өөртөө байгаа ур чадвараа болон өөрийнхөө нөлөөллөө зарж чаддаг хүмүүс байдаг юм. Өглөөний мэнд.

3. Би мэдээж 20 жилийн өмнө бизнес хийж эхлээгүй болохоор тэр үеийн туршлагыг мэдэхгүй. Гэхдээ " үнэнч тууштай байдал, хичээнгүй зүтгэл, шинэлэг сэдэл санаа" гурвын нийлбэр амжилтад хүргэдэг модель загвар хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгийг уншсан бас туршсан.

4. Ихэнх борлуулагчид 3 жил ажиллаад л шантардаг. Та сайн хүн хайж олох ч 5 хүртэлх жил ажиллаад тэр сайн борлуулагч танайд  үлдэх нь юу л бол... Захирлууд бид боломж олгож байна. Энэ хүн борлуулах ёстой гэсэн үндсэн ганц функцийг боддог, ганц нэг урамшуулал өгсөн байдаг. Хүний нөөцийн талаас харвал тухайн хүн БОРЛУУЛАГЧ УУ эсвэл БОРЛУУЛАГЧ БИШ  хүмүүс байдаг. Борлуулагчид 
 - Асар өндөр мотивац /хэн нэгэн өгөх буюу авах/
 - Байнгын нөлөөлөл /борлуулалт буцалсан орчин/, 
 - Төлөвлөгөөт зорилго /сарын болон санхүүгийн / энэ 3 мэдрэмж даган бүрдэж байж сайн борлуулалт гарна. Бид яг энэ бүгдийг  тогтмол дадал болгосон болохоор борлуулалт хийхдээ бардам байдаг. Бид энэ багаа 5-с илүү жил бэлдэж гаршсаныхаа дараа илүү сайжруулж байгаад бүх төрлийн борлуулалт руу орно. Бид УБ хотод ажиллаж байгаа хамгийн эрч хүчтэй борлуулалтын баг гэдэгтээ итгэлтэй байдаг.

5. Хэнийг ч би шүүмжилмээргүй байна, учир нь түүнд юу тохиолдсоныг би мэдэхгүй.  Хэнээс ч би шүүмжлэл сонсмооргүй байна, учир нь надад юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Хэнтэй ч өрсөлдмөөргүй байна, учир нь хэн нэгний уналт миний амжилт байх учиргүй. Хэнийг ч ялмааргүй байна, учир нь өөрийгөө ялах л надад хангалттай. Яасан ч яах вэ, би яг өөрийнхөөрөө амьдармаар байна.

6. Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч болоход эхэндээ аз од бол гийнэ ш дээ. Ганц хоёр борлуулалт бол  гаргадаг, гэхдээ үүнийгээ ихэнх хүмүүс чадвар гэж андуурдаг.Чи ямар ч мундаг, хөөрхөн байгаад ч борлуулалт гардаггүй хүн гэж байдаг. Тэр ямар учиртай вэ гэхээр  үл хөдлөх хөрөнгө бол бараа таваар  FMCG төрлийн бүтээгдэхүүн борлуулахаас шаал өөр богино хугацаанд биш үнэ цэнэ бий болгох тууштай зүтгэлээр бий болдог өвөрмөц ажил. Бид нэг байр борлуулахад үргэлж 2 борлуулалт зэрэг хийдэг. Эхнийх нь өөрийн тань үнэ цэнэ, дараачийнх  нь тухайн үл хөдлөх хөрөнгө байдаг. Үнэ цэнтэй хүн болгохын тулд бид ажилчдаа бэлддэг, хугацаа маш их ордог. Та ширээний ард хүний өөдөөс харж сууж байгаад хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт хийж чадах уу? Тийм болохоор нэг бол маш сайн борлуулагч үгүй бол тухайн хөрөнгийн үнэ цэнийг нь хамгийн сайн мэдэж буй эзэмшигч эсвэл барилгын эздүүд өөрөө борлуулалтыг сайн хийдэг. Үнэ цэнтэй сайн борлуулагч болоход арга техникүүд бий. Суралцах боломжтой, би танд өөрийн туршлагаар заагаад өгье!

7.  Жоохон охид л өрсөлддөг харин жинхэнэ эмэгтэйчүүд бие биеэ дэмждэг бас хүчирхэгжүүлдэг.

8.  Яаж амжилттай байх вэ? Яаж борлуулалтаа өсгөх вэ? Яаж тэрэн шиг энэн шиг болох вэ?  Бүх амжилт олон хүнтэй танилцахаас эхэлнэ. Амжилттай ч хэн ч мэддэггүй хүмүүс байдаг, амжилтаа бусадтай хуваалцдаг ч нэгэн байдаг.  ҮХХ-н борлуулагчид хөрөнгөө цүнхлээд авч явж чадахгүйгээс хойш хамгийн амжилттай ажиллах арга бол олон хүний дунд орж тэдэнтэй танилцах. Хүнтэй чөлөөтэй танилцах боломж нэтворкийн эвэнтүүд хамгийн тустай. Учир нь тэнд бүгд бие биеэ мэдэх гэж л очдог. Чи "хүмүүсийн дунд байж чаддаг" хүн бол гайхалтай борлуулагч болж чадна. Үгүй бол өөр сонголтуудыг бодох хэрэгтэй. БОРЛУУЛАЛТ ЗӨВХӨН ХҮНЭЭР ДАМЖИЖ ӨСДӨГ, ТАНИЛ ИХСЭХ ТУСАМ БОРЛУУЛАЛТ БАС ӨСДӨГ.

9. Өөрөө хөрөнгө оруулагч болоогүй бол би үл хөдлөх хөрөнгийн салбарыг зөвхөн зуучлал төдий харах байсан. Одоо бол харин энэ салбарыг барилгын хөгжил, чанар иргэдийн хэрэглээтэй нь том хүрээнд хардаг болсон. Хөрөнгө оруулалт гэдэг зүгээр л нэг гоё сонсогддог үг төдий биш. Үүний цаана маш том эрсдэл, маш том тооцоолж гаргасан шийдвэр явж байдаг. Ядаж л таны хөрөнгө оруулалт банкны хадгаламжийн хүүгээс илүү өгөөжтэй байх ёстой.

10.  Саяхан компанийнхаа #SOLDLIST буюу борлогдсон байрнуудынхаа пост тавилаа. Тэгсэн эгдүүцэл хүргэмээр хэдэн комментууд иржээ. Тэгээд бодлоо л доо, бас л хүнийг харлуулах гэж байдгаараа хичээх нь яг шалтгаан нь юу байна? Устгаад байхад дахин дахин бичих тэр хор шар, зүтгэл, муу санаа яг юунаас эхтэй вэ? Гайхмаар шүү, би лав хоёр бичээд л  залхуу хүрнээ... Уйгагүй хичээн барин хүний постын доор бүүр цаг минут харж байж бичиж нтр... Сайхан цаг, илүүдээ гарсан нерв тэ?

-Намайг найзуудынхаа таньдаг хүмүүсийнхээ байрны зургийг SOLD гэж тавьдаг гэнээ. Яг тийм юм сонссон болон баталгаажуулах хүн байвал би яг тэр байрыг нь өөрт нь авч бэлэглэе! Энд сайхан постоор зарлалаа шүү! Ганцхан хүн олж ирүүл байртай боллоо тэр хүн!

-Баячуудад үйлчилдэг газар гэнээ. Зах зээл бизнес өөрөө ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ гэдэг зарчмаар явдаг. Яг бид хаана хэрэгтэй байна тэнд ажлаа хийнэ. Бидэнд хэн баян ядуу ялгах байтугай бодох ч зав алга сорри! Тэр тусмаа би юнител скайтел жи мобайл дугаарыг хооронд нь ч ялгаж мэддэггүй. Яг үнэндээ тэр амьдралд чухал биш болохоор боддог ч гүй, за бараг цээжээрээ дугаар ч мэддэггүй!

-Худлаа реклам гэнээ. Шүдний оогоо хүртэл рекламаар авдгаа бодох хэрэгтэй. Хийсэн ажлаа бардам зарлах бас л хичээсэн хүний үйлдэл.

-Үнэ өсгөдөг гэхийн. Гүй ээ нээрээ яаж ямар шалтгаан олж бодохоороо тэгж хэлдэг байна аа. Бид нэг тийм жанжин шугам дээр ажилдаг нэг зураас байдаг юм. Тэр нь дундаж үнэ. Тэрнээс бид үнэ тогтоогчид биш. Бид зөвлөнө тэрнээс хүний байрны үнийг тогтоох хүмүүс бид биш. Хүн үнэтэй цайтай хөрөнгөө яаж үнэлэх нь өөрсдийнх нь асуудал. Бид маш олон байр борлуулсан. Бид боломжийн үнэтэй байрууд борлуулах гэж байдгаараа хичээдэг. Дахин хэлье, бид маш олон байр борлуулсан болохоор бид мэднэ.

- Манай байрыг борлуулалтад аваагүй гээд бухимдах! Манайх улаан загалмайн нийгэмлэг биш болохоор ёстой нөгөө тэнгэрийн үнэтэй юмыг чинь борлуулах гэж улайртлаа зүтгэж чадахгүй ээ. Танайх борлуулж чадна гээл аймаар үнэлээд л манайд ханддаг хүмүүс бий. бид мэднэ. Та тэр хандлагаараа хэрэглэгчдэд маань мкв нь 1саяын байрыг 2 саяаар борлуулах  гэж хандвал үгүй шүү! Тийм болохоор ҮГҮЙ гэдэг юм. Тэрэнд шаралхаж пост бичих хэрэггүй.  Одоо онгироод хэлье, зарлаж чадахгүй бардам борлуулсан маш олон үл хөдлөх бий. Болдог сон бол энийг би хийсэн шүү гээд зарлах юм сан гэж маш их хүсдэг. Даанч нууцлалын гэрээгээ барихгүй бол болохгүй бас ийм чадварлаг борлуулалтын шажигнасан багтай болсондоо би маш их бахархдаг. нэг өдөр та манай компани дээр ирээд харвал таны бахархал төрөхөөр тийм шаргуу залуучууд ажиллаж байдаг. Маш олон магтаал сайшаал дунд бид ажилдаг болохоор хэр баргийн юм тоохгүй. Компаниараа, найз нөхдөөрөө ах дүүсээрээ байр авсан хэрэглэгчид ч байна. Би ч өөрөө борлуулалтдаа гүйдэг болохоор сайн мэднэ.

Эцэст нь би компаниа бурхан болсон аавынхаа болон өөрийнхөө нэрийн эхний үсгийг оруулж нэрлэсэн. Надад хүн хуурч хулхидах, бас эд мөнгөний шунал огт байхгүй! Сайн ээж аавын буянаар би хангалуун сайхан өссөн болохоор ямар ч шунал надаас хайгаад ч олохгүй! Юм хийж бүтээе омголон дайчин дэврүүн хүсэл л байна. Манай компанийн тухай бодитой юм ярина шүү! Энэ нь надад үнэтэй болохоор эгдүүцэл хүрээд байна. Тийм тийм биш байсан бол түмний өмнө ийм үйлдэл бий хийхгүй.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан