"/> "/>

О.Баасанхүү: Зээлийг тэглэх боломжгүй учраас Ерөнхийлөгч худал хэлснээ хүлээж уучлал гуй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2018 оны арваннэгдүгээр сарын 13-нд Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдаж эхэлснээс хойш 8 хувийн хүүтэй зээл ч олгогдохгүй байна гэх мэдээлэл ирэх болсон. 

Дээрх байнгын хорооны тогтоолын дагуу Засгийн газар Монголбанк хамтран ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийг хүүг бууруул гэж шаардаж байна. Хүү бууруулах боломжтой. Би 3 хувь болгож бууруулах боломжтой гэж үзэж байгаа. 

Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Үүнд нэгдүгээрт УИХ-ын гишүүний 8 тэрбум гэсэн асуудал яригдсан. Тэр 8 тэрбум төгрөг манай тойрог дээр байхгүй. Тэгэхээр миний 8 тэрбумыг олж өг. Хоёрдугаарт, зээлийг тэглэнэ гэж ард түмэндээ амласан. Чадахгүй бол үүндээ уучлал гуй. Гуравдугаарт, ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газарт өгөхийг шаардаж байна. Зээлийн хүүг тэглэх боломжгүй. Тиймээс сонгуульд ялах гэж худлаа хэлсэн юм гээд уучлал гуйхыг шаардаж байна" гэлээ. 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2018-12-04 20:13   Зочин
Яаж бүх хүний зээлийг тэглэх вэ ахмадуудын зээлийг тэглэвэл болоол доо хөөрхий тэгвэл үр хүүхдэд нь ч гэсэн их л тус болноо
Шинэ мэдээ
Их уншсан