"/> "/>

Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна.  Ингэснээр дугаарын хязгаарлалтад хамрагдах нутаг дэвсгэр хумигдаж юм.

Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан. Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй.

Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

      ORONSUUTS.COM                                                                                                                   

 

Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд өвлийн бүсчлэл үйлчлэх юм.

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан