Т.Ганцэцэг: Гурван жилийн өмнө манай компани гуравхан хүнтэй байсан бол одоо 3 салбар 40 гаруй ажилчинтай болсон байна

Түүх     2018-12-03     18506
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 18

ЗОЧИН: Т.Ганцэцэг

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Зөв эргэлт зууч

АЛБАН ТУШААЛ: Захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 5 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Манай компанийн бүх зүйл зөв байх болно гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн.

- Компанийн түүх        

- 2015 онд Шинэбаяр, Бадмаадорж гэсэн 2 найзтайгаа нийлж үүсгэн байгуулсан.Тэр 2 маань одоо өөр өөр бизнесийн салбарт хүч үзэж байгаа. Бид бүхнийг  доороос  эхлүүлсэн, одоо ч гэсэн зүтгэж л явна. Гурван жилийн өмнө  манай компани гуравхан хүнтэй байсан бол одоо 3 салбар 40 гаруй ажилчинтай болсон байна. Дөнгөж эхлүүлж байснаа бодохоор бас чамгүй амжилттай яваа гэж бодож байгаа.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Би анх энэ салбарт орохдоо өөртэйгөө ярьсан гэхүү дээ.Тэгээд өөрийнхөө зан араншин, мэдлэг, мэдрэмж борлуулалтын талаар судлаад өөрт байхгүй чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Миний олж хараагүй эрсдэлийг нөгөө хэд маань надад хэлдэг. Мөн тууштай байх хэрэгтэй. Эхлүүлсэн ажлаа дуустал нь хийгээд үр шимийг  нь хүртэх сайхан. Хүний итгэлийг даагаад хариуцлагатайгаар ажилдаа хандаж бусдаас талархлын урмын үг авах шиг гоё зүйл байхгүй. Мэдээж ажилдаа дуртай бол шүү дээ.

- ҮХХ –ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хүн эхлээд өөрөө үнэ цэнэтэй байх ёстой. Аз, мэдрэмж, туршлага, хариуцлага, биеээ авч явах байдал бүгд нийлээд  реалтор хүний үнэ цэнийг бүрдүүлдэг. Дан ганц азтай байлаа гээд хариуцлагагүй байвал харилцагчдаа алдана шүү дээ.Тэгэхээр реалтор хүнд бүх төрлийн ур чадвар байх хэрэгтэй болдог. Өдөрт 100 дуудлага хүлээн авна, 10 орчим хүнтэй уулзана, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө өгнө, гэрээ байгуулна, сошиал орчинд ажиллана, заримдаа цэвэрлэгч ч болно  гэж бодохоор өндөр ачаалалтай хүмүүс. Энэ бүх зүйлийг хослуулан авч яваа хүнийг реалтор гэнэ дээ.

Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Анх намайг энэ салбарт орж байсан үеийг бодоход  одоо ихэнх хүмүүс зуучлалд хандсанаар цаг хугацаагаа хэмнэж өөрт тохирсон орон сууцаа биднээс худалдан авч мөн заруулжбайна. Яагаад гэвэл бид үнийн хөөрөгдөлгүй тухайн зах зээлийн үнээр байр санал болгож байгаа болохоор нэг харилцагчийн ард ар гэрийнхэн нь, ажлын газрын хүмүүс, найз нөхөд нь гээд олон харилцагчид ар араасаа гарч ирэн биднээр үйлчлүүлж байна. Манайх дунджаар 15 хоногт 20 орчим үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж бас түрээсэлдэг.

-ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Мэдээж хэрэгтэй байлгүй яахав.Амжилттай гэрээ хийхийн хажуугаар саар зүйл ч их байна. Хуулийн дутмаг зүйлээс болж зарим гэрээ хэлцэл хийгдэхгүй байна.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Зуучлалын байгууллагад хандсанаар харилцагч өөрийнхөө хүсэл сонирхол, боломжоо хэлээд л болоо. Тавхан минут. Харин үлдсэнг нь бид  хийдэг. Орон сууцны судалгаа, үнэлгээ, орчин, ирээдүйд  үнэ цэнээ хэр барих вэ?  гээд. Нэгдүгээрт:  цагаа хэмнэнэ, ажлаа хийж байгаад л үл хөдлөх хөрөнгө худалдан авах болно. Хоёрдугаарт:  найдвартай худалдан авалт хийгдэнэ. Хууль эрх зүйн хүрээнд үнэгүй зөвлөгөө өгч таны өмнөөс бүх бичиг баримтыг чинь бүрдүүлэхэд туслалцаа үзүүлдэг болохоор.

Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Яг тэр ном гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлсэн сургалт, лекцэд сууж илтгэх ярианы чадвараа баяжуулсан нь дээр байхаа. Зуучлагчид бид үргэлж  ярьж зөвлөгөө өгдөг болохоор.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжихүү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Хэрэггүй байх.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Нэг харилцагч маань гадаадад байдаг. Саяхан гэртээ ирээд байж байхад нь би тэднийд очоод байрыг нь үзүүлэх гэсэн чинь хаалга нь дэлгээстэй онгорхой байсан. Би гайхаад утасдаад асуусан чинь эгч нь Хөвсгөлд байна гарахдаа хаалгаа онгорхой орхисон байна. Миний дүү гарахдаа хаачихаараа гэсэн. Би очоогүй бол энэ айлд хулгай орох магадлал маш өндөр байлаа шүү дээ.

Анх энэ салбарт орж байхад хаана ямар барилга, орон сууц байдаг талаар мэддэггүй байлаа. Зөвхөн өөрийнхөө л амьдарч буй орчин мэддэг. Одоо зурагтаар кино клип үзэхээрээ “ аан тэр хотхон л байна ш дээ” гэх жишээний Улаанбаатар хотоо гарын таван хуруу шиг мэдэх болсон. Үл хөдлөх хөрөнгө борлуулагчид биднийг явдаг нэвтэрхий толь гэхэд болно хэхэ. 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (4)

2018-11-24 08:01   zochin
luiwarchin bas luiwarchid
2018-10-20 07:37   Ганаа захирлын хохирогч
Энэ хүүхэн мөн байна шд. Ажилтан нь ажлаас гарсан гээд хариуцлага хүлээхгүй гэсэн. Иймхэн асуудлаас болж цагдаад дуудагдахад бэлэн хүүхэн. Энэ компанид яавч итгэж болохгүй
2018-10-20 07:35   Зөв эргэлт зуучлалын газрын хохирогч
Сайн байцгаана уу. Энэ зуучлалын компаниар дамжуулан байр түрээсэлсэн юм. Байрны түрээс төлсөн албан бичиг дээр энэ компанийн ажилтан байрны тоотыг буруу бичсэн байсан, гайхаад асуутал гэрчилгээ дээрээ тэгж гарсан байсан танд хуулбарыг нь аваачиж өгнөө гэсэн учраас тэр бичиг дээрх тоот хаягийн дагуу СӨХ-ын мөнгийг төлсөн чинь айлын мөнгө төлчихжээ. Банкинд очиж хэлтэл айлтайгаа уулзаарай банк бол буцааж өгөхгүй гэхээр нь айлтайгаа уулзсан манайх өөрсдөө төлсөн гээд хавьтуулдаггүй. Эргээд зуучлалын компаний захиралтай нь холбогдсон "тэр ажилтан ажлаас гарсан манайх хариуцлага хүлээхгүй" гэнэ. Ийм хөгийн газар байдаг юм байна шүү тиймээс маш хянуур болгоомжтой хандаарай хүмүүсээ. Би ажлын өдөр эхлэхэд холбогдох газруудад гомдлоо гаргаж заавал хохирлоо барагдуулна юу гэж л ийм юмнуудаас болж хохирчхов
2018-10-18 18:51   Зочин
Зуучын компаниуд ямар ч хариуцлага хулээддэггуй зугээр мөнгө аваад сууж байдаг юм бна лээ.
Нэг угээр хэлвэл зугээр луйварчид
Шинэ мэдээ
Их уншсан