Б.Солонго: Манай иргэдийн ихэнх нь үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл судалгаа хомс, хэдхэн байр үзээд сонгох тохиолдол их байдаг

Түүх     2018-12-08     4605
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 16

ЗОЧИН: Б.Солонго

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Century 21® Top Realty салбар (www.c21.mn)

АЛБАН ТУШААЛ: Гүйцэтгэх захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 2009 онд анхны ажлын гараагаа “Алтай Констракшн” ХХК-с эхэлж, 2012-2015 онд “Мастер Пропертис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2015 оноос хойш Номин Холдинг ХХК-н Century 21 ® Топ Реалти салбарын гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байна.

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Century 21® анх 1971 онд Art Bartlett болон Marsh Fisher гэсэн 2 борлуулагч байгуулж байсан бөгөөд тухайн үедээ ирээдүйн шинэ зууныг бий болгох гэсэн санаагаар Century 21 гэсэн нэрийг өгч байсан.

- Компанийн түүх

- CENTURY 21® нь дэлхийн 81 улсад 7’700 оффис, 117’000 агенттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хамгийн том, хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз юм. Дэлхийн хэмжээний томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудын дунд судалгаа явуулж үзэхэд хамгийн их танигдсан брэнд, мөн хамгийн олон агент, брокер оффистой компани гэдгээрээ судалгааг тэргүүлсэн байдаг. АНУ-ын маркетингийн судалгааны “JD Power” компаниас жил бүр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа явуулж тэргүүлэгчдэд шагнал гардуулдаг уламжлалтай бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг CENTURY 21® франчайз 2014 оноос хойш жил дараалан хүртсэн.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- CENTURY 21 ® бусад үл хөдлөх зуучлалын компаниудаас онцлох давуу тал нь хамгийн шилдэг технологи, хамтын ажиллагаа, мэдээллийн бааз дээр тулгуурлан борлуулалтыг хийж гүйцэтгэдэг. 

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Хэрэглэгч, худалдан авагчийн байр сууринаас ханддаг, би бус хамтын өгөөжийг илүүд үздэг хүнийг хэлэх байх.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар залуу салбар хэдий ч сүүлийн жилүүдэд иргэдийн зуучлалын талаарх ойлголт, зуучлалын компаниар үйлчлүүлэх давуу талыг мэддэг болж байгаа нь сайшаалтай байгаа. Манай компаниар үйлчлүүлж буй ихэнх үйлчлүүлэгчид маань гадаадад олон жил ажиллаж, амьдарч байх хугацаандаа гадаад дахь Century 21-р үйлчлүүлж байсан эсвэл гадаад иргэд ихэнхдээ ханддаг байгаа.  Мэдээж үл хөдлөх хөрөнгө зуучлагчид хандсанаар тэдгээрт ашигтай хөрөнгө оруулалт хийх үл хөдлөх хөрөнгийг сонгоход туслах, худалдан авч буй үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг хууль ёсны шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих, бүрдүүлэлтэд туслалцаа үзүүлэх зэрэг мэргэжлийн зүгээр бүхий л туслалцааг үзүүлдэг байгаа.

- ҮХХ зуучлалын салбарт бие даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Мэдээж энэ салбарт хамгийн их дутагдаж байгаа зүйл нь хууль, эрх зүйн зохицуулалт байгаа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар зохицуулсан ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүйгээс үүдэн иргэдийн зөрүүтэй ойлголт, үл хөдлөх хөрөнгийн үнийн зөрүүтэй асуудал үүсдэг.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Манай иргэдийн ихэнх нь үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл судалгаа хомс, хэдхэн байр үзээд сонгох тохиолдол их байдаг. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчид хандсанаар өөрийн эрэлтэд нийцсэн маш олон байрны сонголтоос сонгох, тэдгээр байрны давуу болон сул талуудыг мэдэж авах. Мөн ижил төстэй орон сууцуудын үнийн мэдээллийг авах зэрэг давуу тал байдаг. Хамгийн гол нь иргэд орон сууцаа худалдан аваад ямар бичиг баримт бүрдүүлж, ямар байдлаар орон сууцаа баталгаажуулж авах тал дээр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хамгийн их зөвлөгөө болон зөв чиглэлийг өгч бичиг баримтын бүрдлийг хийж өгдөг байгаа.

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч гэдэг маш олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг шаарддаг. Түүнээс гадна тухайн хүн өөрөө уран илтгэгч, сэтгэл зүйч, хуульч байхыг шаарддаг, тиймээс тэр чиглэлийн номыг уншвал олон талын мэдлэг, мэдээллийг авч чадна.

-  Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү? Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

 - Яг үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын баяр гэж байхаас илүү бид Барилгын салбарын нэг хэсэг болж явдаг учир барилгачдын баярыг хамтдаа тэмдэглэвэл зүгээр гэж боддог.

-  Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцууд бүгд нэг нэг өгчихдөг, тэр нэрийг хүмүүс хэлэхдээ их хөгжилтэй байдлаар, эсвэл андуурч хэлдэг нь их хөгжилтэй байдаг.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2018-10-11 02:40   A
Amjilt husie
2018-10-10 18:51   hangai
amjilt husye
Шинэ мэдээ
Их уншсан