А.Ариунжаргал: Реалтор үйлчлүүлэгчдэд зөвлөх түвшний мэдлэг мэдээлэлтэй, ёс зүйтэй хүн байх хэрэгтэй

Түүх     2018-10-05     2591
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 14

ЗОЧИН: А.Ариунжаргал

БАЙГУУЛЛАГЫН НЭР:  Либерти Бридж ХХК (www.eturees.mn)

АЛБАН ТУШААЛ: Гүйцэтгэх захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 8 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Либерти бридж гэдэг нь эрх чөлөөний гүүр гэсэн утгатай үг бөгөөд бид өөрсдийн үйлчилгээгээр дамжуулан бусад хүмүүст тулгардаг зарим нэг асуудлуудыг шийдэж өгснөөр бид эрх чөлөөний гүүр болж байгаа хэрэг. Энэ нь манай компанийн нэрийн утга юм.

- Компанийн түүх

- 2010 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг эхэнд тавих нь амжилтын эх болдог. Тиймээс ч бид урт удаан хугацаанд биднээр тасралтгүй үйлчлүүлдэг олон үйлчлүүлэгчтэй.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Реалтор үйлчлүүлэгчдэд зөвлөх түвшний мэдлэг, мэдээлэлтэй, ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. 

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авдаг болоод удаж байна. Гэвч зуучлалын газарт зориулсан хууль эрх зүй, зохицуулалт дутагдаж байгаагаас үүдэж хүссэн хүн бүр энэ салбарт орж ирээд зах зээлийн хуулиар үлдэх нь үлдээд, шантрах нь шантраад алга болдог. Энэ бүхний дунд үйлчлүүлэгчид зуучлалын компаниудын талаар сэтгэл хангалуун бус дурсамжтай үлдэх нь элбэг байдаг. Тиймээс зуучлалын компаниар үйлчлүүлэх гэж байгаа бол тухайн газраа зөв сонгох хэрэгтэй.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Мэдээж хэрэгтэй.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Нэгдүгээрт, цаг хугацаагаа хэмнэнэ. Хоёрдугаарт, танд учирч болох эрсдэлээс таныг хамгаалж зөвлөнө. Үл хөдлөх хөрөнгийн харилцаа нь бид бүхний өдөр тутамдаа дэлгүүр орж хүнс цуглуулдагтай адил амархан зүйл биш. Учир нь та байр худалдан авлаа гэхэд таалагдахгүй бол буцааж болдог бараа биш. Тодорхой хугацааны дараа эргүүлэн зарлаа гэхэд таны анх худалдан авсан үнийн дүнгээс өсөх үү, буурах уу? Таны байр худалдан авах болон түрээслэн суухад хэр их эрэлттэй байршилд байна вэ? гэх мэт олон асуултад хариулт авч болно.

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

-  Өөрийгөө хөгжүүлэх ном л зүгээр байхдаа

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Баяр мундсан биш, дэмий биз дээ

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Бидний зуучилж өгсөн хүмүүс хоорондоо танилцаад гэр бүл хамаатан саднаа яриад эхлэхээр л бүгд хамаатан болдог тохиолдолд цөөнгүй байдаг. Монгол жижиг гэдэг шиг л.

ORONSUUTS.COM

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2018-10-05 20:30   золбоо
Та бүхэнд амжилт хүсье
Шинэ мэдээ
Их уншсан
2018-10-16