Б.Ундрал: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаад 3 жил болж байна

Оронсууц комын ОНЦЛОХ     2018-10-04     13430
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 13

ЗОЧИН: Б.Ундрал

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Хөтөл Тэлмэн пропертиз

АЛБАН ТУШААЛ: Үүсгэн байгуулагч, захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 2009 оноос хойш бетон зуурмагийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаад 3 жил болж байна.

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛХөтөл Тэлмэн ХХК-н охин компани учраас Хөтөл Тэлмэн пропертиз гэж нэрлэсэн. Хөтөл гэдэг нь манай гэр бүл Сэлэнгэ аймгийн Хөтөл хотоос гаралтай. Тэлмэн гэдэг нь миний төрсөн дүүгийн нэр. Энэ хоёр нэрийг нийлүүлээд аав ээж минь Хөтөл Тэлмэн ХХК-г үүсгэн байгуулсан түүхтэй.

- Компанийн түүх                                    

- Хөтөл Тэлмэн ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдан барилгын материалын худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэл чиглэлээр эх орныхоо барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилго тавин ажиллаж байна. Манай бетон зуурмагийн үйлдвэр нь барилгын компаниудтай бартерын гэрээ байгуулан хамтран ажилладаг. Олон байр орж ирдэг учраас 2015 оноос хойш ҮХХ-н зуучийн компаниудад хандан хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 3 сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компанид одоохондоо ихэвчлэн бартерын хямд байрууд борлуулагдаж байна. Бетон зуурмагийн үйлдвэрээр дамжигдан борлуулж байгаа байрууд маань яг тухайн хотхонуудын борлуулалтын үнээс 10-20%- ийн хямдралтай зарагддаг. Энэ нь манай компанийн давуу тал болдог.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ? 

-Эхлүүлсэн ажилдаа тууштай зорилгынхоо төлөө шантралгүй зүтгэдэг, мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой байх нь амжилтын эх үүсвэр болдог.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?   

ҮХХ-н борлуулагч хүнийг реалтор гэж нэрлэдгийг одоо манайхан сайн мэддэг болсон. Сүүлийн жилүүдэд энэ салбар манайд хурдацтай хөгжиж байна. Миний бодлоор Реолтор хүн мэргэжлийн, тууштай, ёс зүйтэй байх шаардлагатай байна. Мөн ажилдаа дуртай зөв хандлагатай, мэдрэмжтэй, эрч хүчтэй хүн харилцагч нартаа чанартай үйлчилгээг үзүүлж  амжилт гаргана.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Иргэд сайн мэддэг болсон. Анх би өөрөө ҮХХ зуучлалын компаниудтай хамтарч ажилладаг үйлчлүүлэгч байсан. Тэр үед иргэд шууд хөрөнгийн эзэнтэй нь холбогдмоор байна гээд надтай их холбогддог байсан. ҮХХ зуучлагч нарыг мөнгө нэмж дамлаж зардаг гэсэн ойлголттой байсан. Одоо иргэдийн хандлага өөр болсон харагдаж байна. ҮХХ-өө заруулах, түрээслүүлэх мөн хайж байгаа иргэд өөрсдөө зуучлалын байгууллагуудад  хандах болсон.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Зуучлалын байгууллагад хандсанаар таны цаг завыг хэмнэнэ, үл хөдлөх хөрөнгөө хурдан хугацаанд эргэлтэд оруулна. Ямар нэгэн эрсдэл гарахаас сэрэмжилнэ гээд маш олон давуу тал ач холбогдолтой.

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

-  Манай салбарынхан их онцлог салбар учраас өөрсдийгөө их олон талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд хувь хүний хөгжлийн номууд унших дуртай. Дөнгөж энэ салбарт орж байгаа залуучууддаа хандан хэлэхэд манай АNR холбооноос гаргадаг реалторуудын ёс зүйн кодоо эхний ээлжид сайн уншиж ойлгох хэрэгтэй. Мөн борлуулалт хийх талын номууд сонголт олон болсон учраас тэр чиглэлийн номууд авч уншвал зүгээр. Би хамгийн сүүлд АНУ-ын Манхэттений үл хөдлөх хөрөнгийн хатан хаан гэгддэг Барбара Коркораны “Бүсгүйн код” номыг уншсан.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжихүү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Шаардлагагүй, манайхан маш олон баяруудтай.

- ҮХХ зуучлалын салбарт бие даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Бие даасан зохицуулалт зайлшгүй шаардлага байна. ҮХХ зуучлагч нэрээр маш олон хувь хүмүүс гарч ирж байна.Үүнийг дагаад иргэд хууран мэхлэгдэх, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдлууд их гардаг. Тиймээс энэ асуудлуудыг шийдэх үүднээс ҮХХ зуучлалын хувьд бие даасан зохицуулах хууль заавал шаардлагатай.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Хөгжилтэй гэхээсээ илүү сургамжтай зүйлүүд л их болдог. Заримдаа олон жил уулзаагүй хамаатнууд, аав ээжийн найзууд гээд хүмүүстэй тааралддаг. Нэг байрыг хоёр гурван хүн зэрэг авна гэж булаацалдах тохиолдол гардна. Нэг удаа манай нэг байрыг хоёр хүн булаацалдаад алинд нь зарахаа мэдэхгүй байлаа. Хоёр борлуулагч маань өөрсдийнхөө үйлчлүүлэгчдийг яриад байсан чинь эхнэр нөхөр хоёр болж таарсан удаатай. Тус тусдаа манай борлуулагч нартай яриад байсан юм байна лээ энэ гэх мэтчилэн хөгжилтэй сургамжтай зүйлүүд олон тохиолддог доо.

ORONSUUTS.COM


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2018-10-06 04:26   Bella
She is amazing lady in the world
Шинэ мэдээ
Их уншсан