А.Урангоо: Сүүлийн 2 жилд компаниа бахархалтайгаар амжилттай ажиллаж байна гэж хэлэх хэмжээнд хүрч байна

Оронсууц комын ОНЦЛОХ     2018-09-26     19901
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 8

ЗОЧИН: А.Урангоо

БАЙГУУЛЛАГЫН НЭР: UA Properties

АЛБАН ТУШААЛ: Захирал         

АЖЛЫН ТУРШЛАГА: 5 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний компаниасаа салбарлан үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон болохоор консалтинг компанийнхаа нэрээр өөрийн овог нэрийн эхний үсгүүдээр компаниа нэрлэсэн. Ямар ч эд хөрөнгө эрх мэдлээс илүү хүний өөрийн нэр хүнд гэдэг эрхэмлэж явах цорын ганц үнэт зүйл. Компаниа маань миний аавын өөрийн минь нэрийн эхний үсгүүд учраас өөртөө үнэ цэнийг шингээсэн. Тиймээс надад буруу зүйл  хийх, муу авч явах, амжилтгүй ажиллах эрх байхгүй.

- Компанийн түүх

- Бид алдаатай оноотой олон үеийг туулсан. Өнөөдрийн хэмжээнд учраа олох гэж багагүй хугацаа зарцуулсан. Би сүүлийн 2 жилд л компаниа бахархалтайгаар амжилттай ажиллаж байна гэж хэлэх хэмжээнд хүрч байна. Анх ҮХХ зуучлалын салбарт ороход тоотой хэдхэн компани үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажил хийж байсан. Улс оронд маань барилгажилт хөгжиж бодлогын хүрээнд энэ салбарын төрийн дэмжлэг их болсонтой зэрэгцээд энэ салбарын хөгжих шаардлага шалтгаанууд гарч ирсэн. Яг тэр цаг үед бид энэ салбарт анх хөл тавьсан болохоор их барилгажилтын үе болон хөөсрөлтийн үе бас уналтын үеийн маш өвөрмөц цаг хугацаан дээр туршлагажаад авчээ. Компаниа байгуулж байсан тэр өдөр, өнөөдөр ширээнийхээ ард суугаад энэ блиц ярилцлагыг хийгээд суух хүртэл энэ хугцаанд туршлага, үнэ цэнэ, бүтээгдэхүүн үйлчилгээ, хүмүүс болон хөрөнгийн үнэ цэнийг ойлгох хэмжээнд хамгийн үнэтэй туршлагыг олж авсан маань бидний өнөөдрийг хүртэлх түүх юм уу даа.

Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Бизнес эрхэлдэггүй хүмүүс цаг хугацааг тийм чухал гэж боддоггүй байх. Магадгүй зөв цаг үед эхэлсэн амжилтаа бас аз гэж боддог байж болох юм. Миний хувьд ямар ч цаг үед яаж юу хийхээ мэдэх мэдрэмж нь их үнэ цэнэтэй санагдах болжээ. Жишээ нь 2013 онд ҮХХ зуучлалын салбарт орох, 2018 онд орох маш том ялгаатай. Өвөл үл хөдлөх хөрөнгө борлуулах, хавар үл хөдлөх хөрөнгө борлуулах ч ялгаатай. Олон олон амжилтын түүхүүдийг уншаад миний онцлогт тохирсон амжилттай байх гаргалгаа бол миний хувьд мэдрэмж юм байна гэдгийг олж мэдсэн. Зарим нэг нь зорилгоороо, зарим нэг нь тооцоолон бодох чадвараараа, зарим нэг нь ухаан бодлоороо амжилтад хүрсэн байдаг. Ажиллаж байгаа салбарт маань мэдрэмж өндөртэй хүмүүс ховор байдаг. Манай компанийн давуу тал энэ болов уу. Бас л мэдрэмжээ дагаад бид өөрсдөө нэлээдгүй хэмжээний хөрөнгийн худалдан авалтууд хийдэг болсон төдийгүй  хөрөнгө оруулагчдын маань тоо ч өсч байна. Итгэмээргүй юм шүү, саяхан би хөрөнгө оруулагчдыг хайгаад явж байлаа харин өнөөдөр өөрөө хөрөнгө оруулаад явж байгаа гэж бодохоор. Цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр интерьер дизайн зураг хийдэг болсон чинь  итгэмээргүй их захиалгатай болоод ажиллаж байна. Хүмүүс заавал гоё байр авах биш одоо байгаа байраа гоё болгож болно шүү дээ. Бид өөрсдийн онцлогоороо ямар ч байсан ялгарч чадаж байгаа. Саяхан манайх 4 борлуулагчаа Шанхайн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн олон улсын үзэсгэлэнд авч явлаа. Мөн бид  Нью-Иорк, Тайланд болон Израйл улсын энэ чиглэлээр ажилладаг хүмүүстэй  хамтын үйл ажиллагаа эхлүүлсэн. Удахгүй маш сонирхолтой ажлууд хийгдэнэ. Бид өөрсдийнхөө амжилтыг энэ салбарт ялгарч байгаа өөрсдийн өнгө аясыг гэж хардаг.

ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Matchmaker гэж хэлэх дуртай. Торгон мэдрэмж шүү дээ. Хүн азаар борлуулалт хийдэг юм байна лээ. Аз бол нэг, тав дотор л гийнэ, харин тэрнээс цааш чадвар туршлага мэдрэмж хэрэгтэй болно. Реалтор гэнүү агент гэнүү зуучлагч ч гэнүү нэршил томьёоллоос илүү борлуулалтын суурь чадвар үл хөдлөх хөрөнгийн харилцаанд зуучилж байгаа хүнд байх ёстой үндсэн үзүүлэлт.

-Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Тэгэлгүй яах вэ. Бид ч бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн туршлагаар зөвлөгөө нийтлэлүүд бичиж байна. Олон улсын тэмцээнд хүртэл Монголын үл хөдлөх хөрөнгийн туршлагыг сайжруулахаар оролцож байна. Хүмүүс Урангоог биш Нарааг биш тэд өөрийн орон гэр аз жаргалтай амьдрах орчноо биднээр дамжин авч байна. Бид сүүлийн жилүүдэд өөрийн компанийн үйл ажиллагаанаас илүү борлуулж буй байрныхаа чанарт анхаарч байна. Манай шалгуурт тэнцсэн байрууд өөрөө зуучлалын салбараар хэрэглэгчид үйлчлүүлэх соёл болон хандлагыг эрс өөрчлөх болсон нь бидний бахархал. Бид ч өөрсдөө хэрэглэгчдэд харамсахааргүй сайхан саналуудыг тавьж тэр баяр бахархлаараа итгэл урам дүүрэн ажиллаж байна.

ХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Зуучлалын салбараас илүү барилгын чанарт мөрдөгдөх стандарт дүрэм журмыг сайжруулах хэрэгтэй санагддаг. Зуучлагч бол мэдээлэл дамжуулагчид, бидний гол бүтээгдэхүүн бол барилга. Бүтээгдэхүүний чанар бидэнд хамгийн чухал байна.Тэрнээс бас монголд мэдээлэл дамжуулах хуулийн зохицуулалт тийм муу гэж би бодохгүй байна. Зуучлалын үйлчилгээний чанарт ТУРШЛАГА ХЭРЭГТЭЙ гэдэг нь эрх зүйн зохицуулалтаа мэддэг байж хүний хөрөнгийг сурталчлах борлуулах ажилд оролцох ёстой гэсэн нэг санаа юм.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Зуучилж байгаа байгууллагын өөрсдийн үнэ цэнээс хамаарах байх. Юу ч хамаагүй зарж байвал болоо гэдэг зуучлагчдын өмнөөс  би нэг ч хариулт хэлэхгүй. Харин ANR буюу Үндэсний Реалторуудын Холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас хэлбэл туршлага ёс зүйг баримталж ЧАНАРыг чухалчилж ажиллах бол бидний чин зорилго. Улаанбаатар хот маань дэлхийн том том хотуудын хажууд жижигхэн зах зээл, жижиг зах зээлийн өрсөлдөөний луужин нь өөрөө чанарлаг байдал. Манай салбарт борлуулж байгаа хүний сайхан царай биш тэр байрны чанар, зуучлалын компанийн нэр биш хэрэглэгчдийн сонгосон  байрны үнэлгээ зөв байх ёстой. Цаашлаад олон улсын үнэлгээ биш монголын банкнуудын хадгаламжийн хүүг худалдаж авах гэж байгаа байрны үнийн тооцоог зөв гаргаад өгөх туршлага гэх мэт. Энэ л зуучлалын байгууллагад хандах шалтгаан байхын төлөө ТББ болон ажиллаж байна.

-Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- За би ч хэдэн сайхан кино л санал болгодог юм.  Нэг зүйл сонирхуулахад би  ҮХХ дээр төвлөрсөн өөрийн өчнөөн алдаж онож олсон туршлагуудынхаа гол цөмүүдийг нэгтгэн борлуулалтын техникүүдийг мотивацжуулалтай хосолсон сургалт хийж эхэлсэн. Уг нь энэ 2 цаг 30 минутын манай дотоод сургалт юм л даа. Монгол хүмүүсийн худалдан авах хандлага гээд сонирхолтой түүхтэй.  Би тархины хөгжил, тархи судлалыг энэ сургалттай холбосон, тэхээр суралцагчийн ажил эрхлэлт болон боловсрол туршлага хамаагүй би яг тархины хүлээн авах дэс дарааллаар борлуулалтыг үр дүнд хүргэхээр хичээлээ зааж байгаа. Хичээлд суусан гэх мэдрэмж төрөхгүй сонирхолтой дуусна. Даанч сүүлийн үед гадагшаа явах ажил ихтэйн дээр өөрийн ажлын хажуугаар хийж байгаа болохоор 7 хоногтоо нэг л компани дээр сургалт хийж амжиж байна. 11 сар хүртэл хуваарь нь дүүрсэн байна лээ.

Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Шаардлагагүй дээ. Баярууд утгаа алдаж байна.

-Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Нөхөртөө төрсөн өдрөөр нь костюм пиджак захиалж бэлэглэх гээд дэлгүүрт орлоо. Надаас биеийнх нь хэмжээг асуусан чинь би шууд автоматаар183м2 гэж авсан хэхэ. Тоо ярихаараа хойноос нь мкв залгаад байдаг болсон. Манай компанийнхан харин миний тухай олон хөгжилтэй юм ярьдаг.  Би өөрөө тэр хөгжилтэй ярианых нь гол дүр нь болчхоод байдаг. 

 

ORONSUUTS.COM

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2019-08-15 22:09   mak
Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн
Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье
ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.
    Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ
санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна
иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг,
Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна (citybankloans10@aol.com), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр (citybankloans10@aol.com) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай.
Аюулгүй, адислаг байгаарай
2019-01-09 06:12   Zochin
Tanai baigullagaar uulchluulehgeed zalgasan chin tanai ajilchin nadad tanai bair barag turesleeduulehguidee gej shuud helsen maash muuhai hamraa suhsun setgelgui ajilchnartai sanagdsan, tanaihaar uulchluulehgui hezeech. Estoi hudlaa company sanagdsan shuu!!!
Шинэ мэдээ
Их уншсан