Б.Янжиндулам: Манай салбар дан ганц үл хөдлөхийн салбар биш. Бүх салбарыг байнга сонирхож, мэдээлэл авч байхыг шаардаж байдгаараа онцлог

Оронсууц комын ОНЦЛОХ     2018-09-21     3738
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 5

ЗОЧИН: Б.ЯНЖИНДУЛАМ

БАЙГУУЛЛАГЫН НЭР: АКТИВ ЗУУЧ  Үл хөдлөх хөрөнгийн компани

АЛБАН ТУШААЛ: Гүйцэтгэх захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 1999-2007 оны хооронд  банкны салбарт  зээлийн мэргэжилтэн, нягтлан бодогч, төв салбарын захирлаар ажиллаж байсан. 2007 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байна.

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Актив гэдэг маань 2 утгыг илэрхийлж байгаа. Нэг талаар нягтлан бодох бүртгэл талаас нь харвал  хөрөнгө талд бүртгэлтэй өөрийн хөрөнгийг илэрхийлж байгаа. Нөгөө талаар  англи хэлнээс орчуулбал идэвхтэй, ажил хэрэгч гэсэн утгыг илэрхийлсэн үг.  Энэ утгаараа манай баг бусдаас илүү идэвхтэй ажиллаж, хариуцлагатай ажил хэрэгч байдлаар харилцагч бүрийнхээ хөрөнгийг үнэ цэнийг  нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.

- Компанийн түүх

- Би банкны салбарт 10 гаруй жил ажилласан. Тухайн үед азийн  хөгжлийн банкны  орон сууцны зээл дөнгөж олгогдож  эхлээд явж байсан үе. Энэ үед  зээлийн шаардлага хангасан хүмүүс маань байраа сонгож чадахгүй, сонголтоо  хийж чадахгүй байгаа  нь харагдсан. Урт хугацааны зээл гаргахын тулд тухайн байрыг судлах шаардлагатай. Судалж  явах хугацаанд  үл хөдлөх хөрөнгийн зах зээл сонирхлыг маань татаж эхэлсэн. Ингээд  компаниа анх 2007 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл  бүтэц бүрэлдэхүүний хувьд нэлээн олон удаа солигдлоо. Зах зээлийн өсөлт бууралтын үед шинэ зах зээл дээр ажиллахад  хүний нөөц болон үйл ажиллагааны хувьд  байнга шинэчлэл хөдөлгөөн хийж явах шаардлага гардаг юм байна.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

 - Миний хувьд амжилттай ажиллах гол түлхүүр нь бүх талдаа итгэл дааж , чин сэтгэлээсээ ажиллах, тууштай байхын нэгдэл гэж боддог.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ? 

- Үл хөдлөх хөрөнгийн  зуучлагч хүн  шударга, найдвартай, өөриймсөг, харилцааны ур чадварыг сайн эзэмшсэн хүн байх хэрэгтэй гэж боддог.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?  

- Монгол хүн бүрд  байдаг чанар юм уу, бүгд л өөрөө бүхнийг хийх гэж зүтгэдэг нэг зан байна. Энэ нь  хүн ам  цөөн, хотын  суурьшил тархмал байсан үед болоод байсан байх. Нийгэм өөрчлөгдөж  хотжилт улам нэмэгдэж байгаа энэ үед өөрийн хамгийн сайн хийдэг юмаа маш сайн хийгээд бусад ажлаа тухайн ажлыг дагнан хийдэг мэргэжлийн хүмүүст нь даатгаад үйлчилгээний хөлсийг төлөөд явах хэрэгтэй болов уу. Нэг нэгнээ дэмжээд явбал бүгдийн орлого нэмэгдэнэ. Одоо хүртэл  гэрээ хийгдээд үйлчилгээний хөлс төлөх ёстойг ойлгохгүй хүмүүс байсаар байна.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

 - Олон улсад үл хөдлөх хөрөнгийг зохицуулах хууль байдаг. Зохицуулалтын хууль байснаар бусад салбарт ч энэ маань өгөөжөө өгнө. Бүх л салбарт үл хөдлөхтэй холбоотой тодорхойгүй асуудлууд гараад байгаа нь хууль хэрэгтэйг харуулж байна. Ялангуяа санхүүгийн салбарт.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Зуучлалын үйл ажиллагаа бизнесийн бүх салбарт байдаг. Санхүүгийн зуучлал, даатгалын зуучлал, хөдөлмөр зуучлал, гэр бүлийн зуучлал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зуучлалууд гэх мэт. Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авснаар

  • Хөрөнгийн эзэн болон түүнийг худалдан авагч, ашиглагч, түрээслэгчийн 2 талын ашиг сонирхол нийцэх үйлчилгээг авна.
  • Харьцуулах мэдээллийн бааз ихтэй тул шийдвэр гаргалт хийхэд илүү хялбар болно.
  • Ерөнхий утгаар зуучлалын үйлчилгээ гэдэг маань хоорондоо тааралдахгүй байгаа, таарсан ч ашиг сонирхлоо нийцүүлж чадахгүй байгаа хоёр талыг холбож, бүх тал сэтгэл ханамжтай байхыг л хэлээд байгаа юм.

- Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Манай салбар дан ганц үл хөдлөхийн салбар биш бүхий л салбарыг байнга сонирхож, мэдээлэл авч  байхыг шаардаж байдгаараа онцлог. Энэ салбарт орж ажиллах гэж  байгаа залуучууд хамгийн түрүүнд харилцааны номуудыг уншиж эхлэх хэрэгтэй.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Дэмжихгүй, монголд баярууд угаасаа их байгаа.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Зуучлал  хийнэ гэдэг чинь алаан байхгүй юу хэхэ. Хамгийн түгээмэл зүйл бол гэр бүлийн гишүүд хоорондоо муудалцах үедээ  тухайн үеийн эмоцоор саллаа гээд л халуун дээрээ  хоёулаа ирээд гарын үсгээ зурчхаад 3 хоноод л зарахаа болилоо гэдэг.  Тийм болохоор манай гэрээнд эхний 14 хоног дотор гэрээгээ цуцалбал  үйлчилгээний хөлс авахгүй харин тодорхой хэмжээний алданги авна гэж оруулсан байдаг. Сүүлийн үед харин ийм асуудал гарах нь багассан байна шүү. Тэгээд  гэрээ хийхдээ ямар шалтгаанаар зарах гэж байгаа гэхээр чи ямар хэрэгт дуртай юм, зүгээр л  зарахаа бод гэдэг.   


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2018-10-14 21:29   Maggy
Hariutslagatai, engiin daruu haragddag ch asar ih huch chadvar nuugdaj bdag Hun shuu.,
Шинэ мэдээ
Их уншсан