О.Түмэннаст: Бүх үл хөдлөх хөрөнгө зарагдана. Гагцхүү хэн хэзээ хэдээр зарах нь чухал

Оронсууц комын ОНЦЛОХ     2018-09-19     6867
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 3

ЗОЧИН: О.Түмэннаст

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Түмэн пропертис ХХК

АЛБАН ТУШААЛ: Захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: Алтай констракшн ХХК, Юу Эй пропертис ХХК, Түмэн пропертис ХХК

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Өөрийн нэрийн эхний үе мөн түм буюу 10000 үл хөдлөх хөрөнгө гэсэн утгатай.

- Компанийн түүх

-  Түмэн пропертис компани нь 2017 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт,  түрээс,  хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. DHL, BOOBSH  оффис түрээс болон бартерын орон сууцны худалдаан дээр түлхүү ажилладаг.  Бид бизнесийн ёс зүйтэй, найдвартай, түргэн шуурхай ажиллахыг эрхэмлэдэг.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Шаргуу хөдөлмөр, үнэнч тууштай зан

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- ҮХХ худалдагч болон худалдан авагч нарын гүүр болж тэдгээрийг зөвлөгөө, мэдээллээр хангадаг үнэнч туслахыг хэлнэ. Реалтор байхын тулд найрсаг харилцаатай, үнэнч шударга зантай, итгэлтэй, туршлагатай, тухайн ҮХХ-н талаар өргөн хүрээтэй, гүн гүнзгий мэдлэгтэй, банк санхүүгийн мэдээлэл сайтай  байх хэрэгтэй гэж боддог.  Нэг үе хуульч, нягтлан бодох, маркетингийн менежер гэсэн мэргэжил моодонд ордог байсан шиг одоо Реалтор “моодонд” орж байна гэж харж байна.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Монголын анхны ҮХХ зуучлалын компани “Инфо хаус” нэртэйгээр 1998 онд байгуулагдаж байсан. Үүнээс хойш “Осмо”, “Монголиан пропертис”, “ Мастер пропертис” гэх мэт компаниуд байгуулагдсаар ҮХХЗНХ-ы 2017 оны мэдээгээр нийт 250 ҮХХ зуучлагчид, тэдгээрээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй компани байдаг гэсэн тоо баримт байна. Анх 2013 онд сонингийн зарын дагуу ҮХХ худалдах, түрээслэх хүмүүстэй холбогдож,  өөрсдийн үйл ажиллагаагаа санал болгоход  бараг 80 хувь нь татгалздаг байсан. Харин одоо бол 80 хувь нь ҮХХ зуучлагчдын тавьсан зар байдаг болсон. Тэхээр асар хурдацтай хөгжиж байна. Хүмүүс  зуучлалын  үйлчилгээ аваад аль хэдийн сурчихсан.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Монгол улсын иргэд анх 1991 онд “Өмч хувьчлалын тухай” хууль батлагдсанаар хувийн өмчтэй болж түүнийгээ улсын бүртгэлээр баталгаажуулснаар ҮХХ-н зах зээлийн харилцаанд оролцох эрх зүйн чадамжтай болсон. Энэ салбар нь 20 гаруйхан жилийн түүхтэй хөгжиж буй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Би ҮХХ зуучлалын үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл авдаг болох нь нэн шаардлагатай гэж боддог. Энэ нь зах зээл, бизнесийнхээ нэр хүндийг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ.  Дээр дурдсан тоо баримтаар 250 гаруй ҮХХ зуучлагчдаас албан ёсны, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 70 хан компани байна гэсэн нь энэ салбар оролт, гаралт ихтэй байгааг харуулж байгаа болов уу.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

  • Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах
  • Мэргэжлийн реалтороос  зөвлөгөө авах
  • Үл хөдлөх хөрөнгөө түргэн шуурхай зах зээлийн үнээр борлуулж, цаг  хэмнэх, өөрийн эдийн засгийн боломжид тулгуурлан ашигтай сонголт хийх
  • Манай компанийн хувьд үйлчлүүлэгч гүйлгээг хаатал бүх ажиллагаанд оролцдог давуу талтай. Бүх үл хөдлөх хөрөнгө зарагдана. Гагцхүү хэн хэзээ хэдээр зарах нь чухал.

- Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Бид анх ажилд орж байгаа залууст 7 хоногт заавал нэг ном унших даалгавар өгдөг. Миний хувьд шинээр ажил эхэлж байгаа эмэгтэйчүүдэд “Бүсгүйн код” номыг уншихыг зөвлөдөг. Мөн бидний ажил харилцаан дээр тогтдог учраас харилцааны, илтгэх урлагийн номыг бас санал болгодог. Миний бодлоор эдгээр номуудыг нэг уншаад өнгөрөх биш бусадтайгаа хуваалцвал ярих, илтгэх ур чадвараа хөгжүүлэх, олж авсан мэдлэгээ бататгах тал дээр илүү үр дүнтэй.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Яагаад болохгүй гэж.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Манай монголчуудын худалдан авалтын зан төлөвийн онцлогууд их гарч ирдэг. ҮХХ авахдаа өдөр судар, зүг чиг харж, фэнгшүй судалж, лам хар дээр очиж асуудаг онцлогтой. Тэгэхээр муухан ламаас илүү мэдлэгтэй байх хэрэгтэй санагддаг ккк


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан