"/> "/>

Шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

БАГЦ БАЙРШИЛ
1 БГД-10 Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 2.24га
2 БГД-13 Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.41 га
3 БГД-16 Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны 27 дугаар байр, нийт 0.15 га
4 БЗД-02 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний 21, 22, 27 дугаар байрууд, нийт 0.51 га
5 БЗД-05 Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, 0.13 га
6 БЗД-06 Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га
7 БЗД-07 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, 0.21 га
8 БЗД-08 Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 40 дүгээр байр, 0.12га
9 БЗД-09 Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200, 201, 202 дугаар байр, 0.47га
10 БЗД-10 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
11 БЗД-11 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1.23 га
12 ХУД-06 Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га
13 ХУД-08 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байрууд нийт 0.26 га,
14 ХУД-09 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр нийт 0.2 га
15 ХУД-11 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, 0.26 га
16 СХД-01 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0.84 га
17 СХД-02 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт  0.64га
18 СХД-03 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27га
19 СХД-04 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 2, Нефьтийн 3 дугаар байр нийт 0.53 га
20 СХД-05 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, 0.19 га
21 ЧД-01 Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэр, хоршооллын байр, 0.13 га
22 НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд, нийт 1.2 га
23 СБД-01 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га
24 СБД-02 Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 18, Худаг усны 36 дугаар байр, нийт 0,44 га
25 СБД-03 Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22 дугаар байр, нийт 0,33 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 100200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14.30-16.00 цагийн хооронд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 13 давхрын 1308 тоотод хүлээн авна. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2016, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн Шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот

Утас: 11-315319 /ажлын цагаар/

Вэб сайт: www.mpa.ub.gov.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан