Крис Кормак / үл хөдлөх хөрөнгө зуучлагч /

Түүх     2018-09-12     152

Ашберн /Виржиния муж/

Ажлын туршлага-14 жил

Өмнө эрхэлж байсан ажил: -савхин хувцасны загвар зохион бүтээгч дэлгүүрийн эзэн

Ажлын үр дүн /2001 оны байдлаар/

Байгуулсан хэлэлцээ: 212

Борлуулалтын хэмжээ -70 сая доллар

Хувийн ашиг-1,9 сая доллар

БҮРЭЛДҮҮЛСЭН БАГ

Борлуулагч нар-листингийн мэргэжилтнүүд, борлуулалтын хэлтсийн дарга, борлуулалт хариуцсан есөн мэргэжилтэн / мөн ажлын байр гаргаж магадгүй   гурван туршилтын ажилтан/

Туслах ажилтнууд –санхүүгийн захирал, листингийн зохицуулагч,   маркетингийн захирал хийгээд туслах, техникийн мэргэжилтэн, хоёр зарлага.

ӨӨРИЙН ТУХАЙ

Амжилтад хүрэх түлхүүр. Өнөөдөр манай баг сайтар жигдэрсэн механизм бүхий ажлыг хамтын хүчний чармайлтаар дэмжиж байдаг мэргэжилтнүүдээс бүрдэж байна. Бид бүтээгдэхүүнээ маркетинг борлуулалт, үйлчилгээнийхээ талаас хамгийн шилдэг байлгахын төлөө эрмэлзэж байдаг.

Багийнхаа гишүүн бүрийн мэргэжлийн ур чадварыг би дэмждэг бөгөөд тэр дундаа борлуулалт борлуулалт хариуцсан амжилттай мэргэжилтэн болж чадсан төрсөн хүүтэйгээ ажиллаж байгаадаа онцгой баяртай байдаг. Баг мэргэжилтнүүдтэй ажиллах давуу тал нь үр шимтэй харилцаа, өсөлт юм.

Манай багийн амжилтад бэлтгэл сургалт маш их үүрэг гүйцэтгэдэг. Борлуулалтын агент манай багт орж ирлээ гэхэд тэр хоёроос гурван долоо хоногийн сургалтад хамрагддаг. Тэнд түүнд үл хөдлөх хөрөнгийг шаардлагатай түвшинд хэрхэн зарж борлуулах тухай хэлж зааж өгнө. Манай стандарт жишиг өндөр, тиймээс багийн шинэ гишүүн бүр бидний дүрмийн дагуу, бидэнтэй ижил хэмнэлээр тоглож сурах ёстой. Шинэ хүн өдөр тутам таван байшин үзэж харж, долоо хоног тутмын хурал дээр хэлтсийн даргын өмнө тайлан тавихыг бид шаарддаг.

Бидний бүх санаа санаачилга, үйл хөдлөл бизнесийн шаардлагаар нөхцөлдсөн байдаг.  Байгууллагын нэрээс авхуулаад бүтэц хүртэл бүх зүйл мэргэжлийн бизнесийн соёлыг тусгаж, харуулж байдаг. Бид өмнөө тавьсан зорилтдоо хүрэхийн төлөө шаргуу хөдөлж байгаа бөгөөд төсвийг долоо хоног, сар, жилээр гаргадаг. Манай баг дотор бидний ажиллаж буй зах зээл дээр юу болж байгааг бид яг таг мэддэгийн ачаар бид дээд зэргийн шийдвэр гаргаж чаддаг юм.

Урам зоригийн эх үүсвэр. Энэ бол миний ойр дотно төрөл садангууд. Би Колумбия тойрог дахь Вашингтоны захад өсөж торнисон. Манай эцэг гайхамшигтай бизнест байсан бөгөөд засгийн газарт нийлүүлэгч хийдэг байлаа. Тиймээс би хоолны ширээний ард байхдаа л борлуулалтын урлагт суралцсан билээ. Өөрийн ажил хэр явцтай байгааг эцэг маань бидэнд ямагт ярьдаг байсан. Ээж маань тагнуулын төв газарт ажилладаг байсан нь мөн л алдар гавьяа байгуулах урам зоригийг надад өгдөг байсан. Эмээ маань мөн л гайхалтай үйлдвэрлэл эрхлэгч байсан. Тэрээр их хямралын үеэр эмэгтэйчүүд бараг бүгд ажилгүй байх үед л хүүхдийн цэцэрлэг байгуулж, бас үл хөдлөх хөрөнгөд мөнгөө оруулдаг байлаа. Харин миний эмэг эх анх Ирландаас Америкт ирж суурьшсан гэдэг. Тэрээр гэрийн үйлчлэгч байсан ч нягтлан бодох бүртгэл хөтөлж сурсан төдийгүй аажим аажмаар өөрийн бизнесийг бий болгосон гэдэг юм. Бизнес эрхлэх авьяас чадвараа би өөрийн хоёр охиндоо өвлүүлэхийг хичээж байна. Хэрэгтэй гэж үзсэн газраа ашиглаж байг.

Үйлчлүүлэгчдийг татах. Бидний бизнес ухаалаг маркетинг дээр тогтдог. Бид зар сурталчилгааг олноор хийж бизнесийнхээ ихэнх хэсгийг интернетээр явуулдаг. Үйлчлүүлэгчдийн маань бараг 20% өмнөх үйлчлүүлэгчдийн заавар зөвлөгөөнөөр бидэнд ханддаг билээ. Үндсэндээ хүлээгдэж буй орлогынхоо 8-10%-ийг бид маркетинг буюу зах зээлийн судалгаандаа зарцуулдаг. Энэ жил л гэхэд 148 мянган доллар зарцуулаад байна.Үйлчлүүлэгчдийг татах хамгийн үр дүнтэй арга бол сонин байдаг. Долоо хоног бүр бид сонины нэг нүүрэн дээр сурталчилгаагаа нийтэлж үүнд ойролцоогоор 50 мянган доллар зарцуулдаг.Орон нутгийн сонинд дөрөвний нэг нүүрний хэмжээтэй зарыг хэвлүүлдэг. Бидний гол хэрэгсэл бол зах зээлийн байдал, манай листүүдийн хэвлэдэг бидний өөрийн СС News өнгөт сонин юм. Үүнийгээ 22 мянган хувиар хэвлэдэг, тэр байтугай зар сурталчилгаанд зориулсан төлбөртэй нүүрийг бусад компаниудад ашиглах боломж олгодог. Дунджаар сард зар сурталчилгаандаа 7200 долларыг зарцуулдаг билээ

Эрхэлдэг өөр ажил. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, борлуулагч, худалдан авагч нарт зориулсан Efrogg интерактив интернет-тогтолцоог үүсгэн байгуулагч, гишүүн.

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд номын хэсгээс авав.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан