"/> "/>

Дулаан алдагдлыг бууруулах яагаад чухал вэ?

Монгол улс жилийн дөрвөн улиралтай, жил бүрийн хүйтний улирал эхлэх саруудад дулаалга хийх их ажил өрнөж айл, өрх бүр л дор бүрнээ хаалга, цонх, ханын сийгэлтийн хэмжээг тогтоож эхэлдэг. Хэдийгээр гэр дулаан алдахаас сэргийлдэг ч энэ нь хэр үр дүнтэй байгаа эсэх нь эргэлзээтэй. Байшин, орон сууц бүр ялгаагүй дулаан алдагдалтыг бууруулж шөнийн цагаар дулаан халуугуур асаалттай хонож,  шалны халаалт тавьж, мод нүүрс түлэх давтамжаа ихэсгэж гадна, дотор нэмэлт хана барих зэрэг нь өнөтэй өвөлжих бэлтгэх болдог.

Энэ бүх бидний дасал болсон үйлдэл нь бидний мэдэхгүй олон сөрөг нөлөөг бий болгож байдаг. Жишээ нь: Утаа. Мэдээж өвөлийн улирал бүр хүн бүрийн ярианы сэдэв болдог зүйл бол утааа. Утаа юунаас үйлдэлтэй талаар олон олон мэргэжилтнүүд, холбогдох яам тамгын газраас ард иргэдэд мэдэгдэл хийж байсныг сонссон л байх. Гэвч бидний өвөлжилтийн бэлтгэх дан ганц утаа гэх зүйлийг бий болгоод байна уу? гэвэл үгүй юм. Шөнө, орой бүр бидний тасралтгүй хэрэглэж буй цахилгаан гэх зүйл, цахилгааны бий болгохоор ашиглаж буй байгалийн шавхагдах нөөцийг үүнд ер дурдадгүй.

 

Дээрх сөрөг нөлөөллийг бий болгохгүй тулд гэрээ дулаалахгүй байя, шөнө тогны хэрэглээгээ багасгая гэж бодоход бидний амьдарч буй орон сууцны цонхны зай завсар, хаалга, дээвэр, булан  тохойн дулаан алдагдлаар үүссэн ая тухгүй байдал нь бидний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна санхүүгийн өндөр зардалд гарахад хүргэдэг тул өрх гэр бүлд дараах асуудлууд үүсч эхэлдэг.

 

 

Тав тухгүй амьдрах

Айл өрх бүхэн л өөрийн гэртээ тав тухтай, өвлийн жиндүү хүйтэнд дулаан тухтай байхыг хүсдэг. Хамгийн ихээр дулаан  алддаг  хэсэг болох хана 24%, тааз 22 % байдаг ба их бага хэмжээгээр явагдаж байгаа дулаан алдагдалт нь гэр, байшинг  жиндүү хүйтэн болгож хувцас давхарлан өмсөж, халуун хоол унд хийхээс нааш дулаацахгүй, дээрээс нь таны амьдарч буй байр нь байршилаас хамааран нар үздэггүй бол бүр хэцүү асуудалтай нь тулгарч  буй шинж юм.

Нэмэлт зардал

Аливаа юманд тооцоотой хандана гэдэг бол арвич хямгач байхын үндэс. Монголчууд бид бүх зүйлдээ баримжаагаар хандаад сурчихаж.
Бид гэр байшин орон сууц барихдаа хямд төсрийг хараад юухан хээхнээр барьчихна. Тэгээд түүнээ дулаацуулах гэж олсон хэдэн бор төгрөгөө шатаагаад дуусна. Хэрэв дулаан сууц барих буюу орон сууцаа шаардлагын түвшинд хүртэл дулаалж чадвал  хэмнэлтээсээ зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий.

Дулаан алдагдсанаар нэмэлт зардал их бага хэмжээгээр хүйтний улиралдд тогтмол гардаг бөгөөд нэмэлтээр цахилгаан халаагуур, цаашлаад халдаг шал гэх мэтчилэн өвлийн улиралд  тогтмол зардал гарж өрхийн төсөвөөс багагүй мөнгөн дүнг зарцуулдаг байна

Элэгдэл хорогдол

Таны амьдарч буй орон сууцад дулаан алдагдал явагдаж байгаа бол барилгын хана таазын элэгдэл тодорхой хэмжээгээр явагдаж ханын будаг хуулрах, нүдэнд үл эзэгдэх мөөгөнцөр, хөвд ургаж бий болоход энүүхэнд байдаг.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй 

Мэдээж хамгийн чухал асуудал бол эрүүл мэнд. Гэр бүлээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой ба  хүйтний улиралд дулаан алдагдал их хэмжээгээр алдагдаж байгаа бол хүүхдүүд гэлтгүй томчууд бид өвчинд нэрвэгдэн эм тариа бүүр цаашилбал архаг хууч өвчинтэй ч болох аюултай юм.

Дулаан их бага хэмжээгээр  алдагдаж байгаа бол агаар сэлгэлт нь өрөөн дэх хорт бодисуудыг (илүүдэл дулаан, чийг, хорт хий, уур) зайлуулах үүрэгтэй.

Эдгээр бодис нь өрөөнд илүүдэл байдлаар удаан хадгалагдсанаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна өрөөний чийгшилтийг нэмэгдүүлж, цан үүсгэдэг тул агаарыг үе үе сэлгэж байгаарай.
Эрүүл ахуйн норм ёсоор цаг тутам өрөөний агаарын хагасыг сэлгэж байх шаардлагатай. Ер нь өдөрт 2 удаа хаалга цонхыг нээж 5-10 минут агаар оруулах хэрэгтэй. Ийм нөхцөлд өрөөний бохирдсон агаар шинэ агаараар ханыг хөргөхгүйгээр бүрэн солигдоно. Агаар сэлгэх хугацаа ихэсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож, төлөвлөх хэрэгтэй болдог.

Энэ мэтчилэн тоочоод байвал олон сөрөг зүйл бидний амьдралд бий болох нь дамжиггүй. Тэгвэл хэрхэн улс оронд ээлтэй, гэр бүлдээ хэмнэлттэй, зардал бага сонголтыг хийх вэ? Хэрхэн хүйтний улиралд гэлтгүй хүйтэн сэрүүн цаг агаарт тав тухтай амьдрах вэ?

Энэ бүх асуудлыг нэг дор шийдэх шийдэл бол бидний танд санал болгож буй АКТЕРМ шингэн дулаалгын будаг. Ердөө 1мм – ийн зузаантай будахад таны гэрийг дулаан алдагдалтаас … хувиар хамгаална.

АКТЕРМ нь Оросын холбооны улсаас нийлүүдэг.

Та 77008188, 88403403 утсаар холбоо барин АКТЕРМ будагны талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Мөн та манай худалдааны цэгүүдээс өөрт хэрэгтэй хэмжээгээр ч савлуулан авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан