Шерри Уилсон / үл хөлдөх хөрөнгө зуучлагч/

Түүх     2018-09-10     290

Пурсевиль /Виржиния муж/

Ажлын туршлага -18 жил

Өмнө эрхэлж байсан ажил –дунд сургуулийн багш

АЖЛЫН ҮР ДҮН /2001оны байдлаар/

Байгуулсан хэлэлцээр -351

Борлуулалтын хэмжээ -102,6 сая доллар

Хувийн ашиг -3 сая гаруй доллар

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Борлуулагч- борлуулалт хариуцсан зургаан мэргэжилтэн, хоёр дадлагажигч

Туслах ажилтнууд –удирдагч, листингийн менежер,, гэрээний менежер, ахлах туслах ажилтан, зар сурталчилгааны зохицуулагч, нарийн бичиг, тусгай төсөл хариуцсан зохицуулагч, цагаар ажилладаг хоёр зарлага.

ӨӨРИЙН ТУХАЙ

Эхлэл. 1984 оны эхээр дунд сургуулийн багш байхдаа би үл хөдлөх хөрнгийн зуучлагчийн эрх авахаар шийдсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн талаар сэтгүүл уншиж, зах зээлийн байдлыг ажиглах нь надад үргэлж таалалддаг байсан. Тэгэхэд бид дөнгөж хотын зах рүү нүүсэн үе тул надад үл хөдлөх хөрөнгийн бизнес хийх үнэхээр сонирхолтой байлаа.

Жилдээ нэгээс хоёр байшин худалдаж, хүмүүст хэрэгтэй байж чадна гэж би бодлоо. Надад хүмүүст туслах нь маш их таалагддаг., тиймээс л би үүнийг хийж эхэлсэн. Урьдын адил сургууль дээрээ ажлын бүтэн өдөр хичээлээ зааж байсан ч би тухайн дүүрэгтээ л нэг жилийн дотор хамгийн сайн риэлтор болж чадав. Эрхээ авчхаад ганц хоёр жил ажиллаад л болъё гэж бодож байв. Гэвч тэр үеэс эхлэн борлуулалтын хэмжээ, листингээр би дүүргийнхээ хамгийн сайн риэлтороор шалгардаг.

Амжилтад хүрэх түлхүүр. Надад үргэлж тусалж байсан. Эхний хагас жил надад туслах ч байсан. Риэлторууд өөрийн гэсэн багаа бүрдүүлэх нь чухал гэж яригдахаас өмнө миний хийж амжихгүй ажил үүргийг гүйцэтгэдэг хүмүүс надтай хамт ажиллаж байв.

Би хийж буй бүх зүйлдээ тун дэс дараатай, нямбай ханддаг. Ямагт ирээдүй рүүгээ харж явдаг. Шагналын мөнгөө хэзээ ч тоолдоггүй, амжилтад хүрэхийн тулд өөрийн зуучлагч нартаа ч тэгж сургадаг.

Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь бусдад хэрхэн туслах талаар дандаа боддог, бодох ч болно.

Үйлчлүүлэгчдийг татах. Гол нь бусдын зөвлөгөөнд ханддаг хүмүүс байдаг, бас зар сурталчилгаа. Шуудангийн шууд илгээмжийг би ашигладаггүй ээ. Дэлгүүр, зоогийн газар, кино театр гээд би хаана ч очсон хүмүүстэй уулздаг. Төсвийнхөө дийлэнх хэсгийг би зар сурталчилгаанд зориулдаг.

Өөр бизнес. Миний бие үл хөдлөх хөрөнгийн агентлаг болон 15 хөрөнгө оруулалтын объектыг эзэмшдэг. Хэзээ ч тэтгэвэртээ гарч чадахгүй нь дээ гэж би санаа зовдог байсан тул жил бүр нэг объект худалдан авч байхаар шийдсэн.

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд номын хэсгээс авав.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан