ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС БУСАД ЗЭЭЛИЙН ХҮҮГ УРЬДЧИЛЖ АВАХГҮЙ

Хууль, эрх зүй     2018-08-22     511
www.news.mn

Төв банкны тухай хуулийн 5.7-д 'Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах' тухай заалтыг үндэслэн Монголбанкнаас нэгэн журмаа шинэчлэн баталсан байна.  Тодруулбал, “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн долоодугаар сарын 23-нд шинэчлэн баталжээ. Журам батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд найман хувийн орон сууцны зээлээс бусад зээлийн хүүг урьдчилж авдаг байдлыг хориглосон байна.

Ямар учраас найман хувийн орон сууцны зээл энэ журамд хамрагдаагүйг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Дэлгэрээс тодруулахад “найман хувийн орон сууцны зээл нь зах зээлийн бус санхүүжилт гэдэг ангилагддаг учраас энэ журамд хамаарахгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Харин хэрэглээний зээл болон бусад зээлд хамрагдсан иргэдийн зүгээс “арилжааны банкууд хүүгээ урьдчилж авлаа” гэх шүүмжлэл хэлдэг. Тэгвэл Монголбанкнаас батлагдсан журмын дагуу зээлийн хүүг урьдчилж авахыг хоригложээ.

Мөн хадгаламжийн хүүг жилээр зарлаад, зээлийн хүүг сараар зарладаг байсныг нэг мөсөн жилээр зарладаг болгожээ. Жишээ нь өрхийн хэрэглээний зээлийн жилийн дундаж хүү 2-2.5 хувьтай байдаг. Үүнийг жилээр нь тооцоод үзэхэд 24-30 хувь болдог байна. Тиймээс хадгаламж болон зээлийн хүүг жилээр зарлах ёстой гэж Төв банк үзсэн байна.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан