"/> "/>

Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо

Сурталчилгаа     2018-08-14     824
www.ikon.mn

Хотын дарга нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Номин их дэлгүүрийн хойд талд  С.Батсүхийн эзэмшиж байсан орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий360м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу өнөөдөр хүчингүй болголоо. Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр нь барилгын нягтаршил ихтэй байдгаас үүдэн  иргэдийн ая тухыг хангасан тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүртээмж муу байсаар өдий хүрчээ. Цаашид нийслэлийн зүгээс энэхүү газар дээр ногоон байгууламж, иргэдийн амрах талбайг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 
 

Мөн Баянзүрх дүүгийн Засаг даргын 2016 оны А/443 тоот захирамжаар иргэн Д.Дагийрмаад хууль зөрчин олгосон, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд байрлах 107м2 газар эзэмших гэрчилгээг холбогдох хуулийн дагуу хүчингүй болголоо. Иргэн Д.Дагийрмаад хууль бусаар олгосон энэхүү газар нь ойр орчмын байрнуудын тоглоомын талбай төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий газар юм.

Нийслэлийн зүгээс цаашид энэхүү газар дээр мөн тохижолт бүхий амралт, тоглоомын талбай  байгуулна гэдгээ мэдэгдэлээ.  Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд орон сууц, контейнер, барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Хотын даргын захирамж гаргасан билээ.

 
 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан