100 мянган айлын орон сууц буюу МОНГОЛ МӨРӨӨДӨЛ

ORONSUUTS.com

Улаанбаатарчууд  ойрын 1 сарын хугацаанд 3 зүйл дээр оочирлолоо.

 1. Хорин нэгэн мянга

 2. Нөөцийн мах 

 3. Улсын бүртгэл. Засгийн газар  “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр 100 мянган айлын орон сууц гэж ярьсаар өдийг хүрсэн. Гэтэл гэнэтхэн 02 сарын 21 буюу битүүний өдөр жилийн 6% хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурж баталлаа. 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага ОССК. Хөтөлбөрт хамрагдах шалгуур нь анх удаа орон сууц авч байгаа иргэд гэлээ. Анх удаа гэдгийг улсын бүртгэлийн ерөнхий газраас орон  сууцгүй, хамтран эзэмшигч биш гэсэн лавлагааг авах ёстой болов. Ингээд л улсын бүртгэлийн ерөнхий газарт уртаас урт оочир үүсгэв. Энгийн үед өдөрт 70-80 лавлагаа авах иргэдийн хүсэлт ирдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 400 болсон гэж мэргэжилтэн нь ярьж байна лээ. Өөрийн гэсэн орох орон, орон сууцтай болох гэсэн иргэдийн цуваа ОССК-руу хөвөрсөөр. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүтэн 7 хоног 100 мянган айлын орон сууцны талаар гол сэдвээ болгов. Харамсалтай нь бодит байдал юу байв.

Өнөөдөр 3 сарын байдлаар 100 хүрэхгүй барилгын компани орон сууцны захиалга авч байна. 1 мкв дундаж үнэ 1.400.000 мянган төгрөг. Нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ тасралтгүй өссөн. Яагаад орон сууцны үнэ өсөөд байна гэж хүн бүр асуудаг. Хариулт нь мэдээж  эрэлтийг хангах нийлүүлэлт алга. Үнийн өсөлтийг 100 мянган айлын орон сууц барих ёстой. Гэвч байраа барьж эхлээгүй байж бичиг цаасаар эхлүүлж байгаа нь харамсалтай.

Засгийн Газрын 2011 оны 11 сарын 30 өдөр баталсан 341-р тогтоол хавсралтад  100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв,  аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалт гэж байгаа. Хөдөө орон нутгийг орхиод зөвхөн Улаанбаатар хотод баригдах орон сууцны талаар яръя. Жагсаалтад БГД-10, БЗД-22, СБД-4, СХД-6, ХУД-12, ЧД-1 нийт 55 компани  төсөл хэрэгжүүлэхээр бүртгэгджээ. Нийт 68875 айлын орон сууц гэжээ. Хамгийн олон орон сууцны захиалгатай компаниар Бльюскай партнерс ХХК -ийн “Ургах наран” хороолол 5291 айл, Эко констракшн ХХК-ийн “Golden park” 4800 айлын орон сууц байна. Энэ жагсаалтад  лавлахад ч бүртгэлгүй компани, иргэний гэх тодотголтой барилга ч байх шиг. Энэхүү жагсаалтыг би задалж бичих гэж байна. Учир нь ямар ч утасны дугааргүй, барилгынх нь талаар ямар ч мэдээлэл байхгүй энэ жагсаалтаас орон сууцаа сонгоно гээд байгаа. Эдгээр өдрүүдэд лавлах утас нэлээн их мөнгө хийсэн байх.  Хэн нэгнээс түрүүлж  орон сууцтай болох гэсэн 100 мянган зүрх цохилов. Жагсаалтанд орон сууц нь баригдаж эхлээгүй барилгын компани нилээд байгаа нь анхаарал татлаа. Ж:нь Инэл ХХК, Эрин интернэшнл ХХК, Хонгран офеко ХХК, Кей энд Ти ХХК, Заг ХХК, Тулга констракшн ХХК, МВС ХХК, Модун ХХК, Орон сууц Санхүүжилтийн  Корпораци ХХК, Орчлон констракшн ХХК гэх мэтчилэн компани байна. Харин  барилга нь аль түрүүн дууссан компаниудаас Тэлмүүнлхам ХХК, Номин констракшн ХХК, Бридж констракшн ХХК, Визард говь ХХК, Хилийн цэргийн 0119-р анги, Хурд групп ХХК,  гэх мэтчилэн. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Эко констракшн ХХК-ийн Маршал таун хотхон, Хурд групп ХХК-ийн APARTMENT байх юм.  Хоёулаа 1 мкв нь 2 саятай байр яахлаараа бага дунд орлоготой орон сууцанд хамрагдах жагсаалтанд багтчихдаг байна аа.  Харин одоо хөтөлбөрийн 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй гэсэн шаардлагад нийцэх  орон сууцны талаар ярихад, одоо захиалга авч байгаа 10 хүрэхгүй компани байгаа бөгөөд БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ-ийн 3 сарын мэдээллээр:

Компани болон цогцолборын нэр

 Байршил

Захиалга авах  орон сууцны тоо

 

          Өрөөний талбай

 

Мкв үнэ ханш

Тайгам алтай ХХК

АЛТАЙ хотхон

Цагаан хаалга хойд талд

   2 блок

150 айлаас

82 айл

2 өрөө 64.5 мкв

3 өрөө 65 -106.7 мкв

1.500.000-1.750.000₮

Эко констракшн ХХК 2 ээлж

GOLDEN PARK

Материал импексийн баруун талд

3 блок

Нийт  688 айл

 1 өрөө 26-30-31 мкв

 2 өрөө 38-43-44 мкв

 3 өрөө 56- 57 мкв

1.499.000₮

Грийн  ресурс  констракшн ХХК

Ахмадын хорооллын ард

88 айлаас

1 өрөө 30 мкв -42 сая 900 мянга

            33 мкв -46 сая 900 мянга

2 өрөө38 мкв -53 сая900 мянга

           42 мкв -58 сая 900 мянга     

 

Гангар инвест  ХХК

Сандэй плаза  эсрэг талд

500 айлаас

240-айл

 

2 өрөө 46-76 мкв

3 өрөө 67-94 мкв

1.700.000-

1.800.000₮

Өргөө маненг ХХК

Москва хороолол

 

160 айлаас

 

   1 өрөө 29 мкв ; 32 мкв ; 34мкв

   2 өрөө 36.7 мкв ; 52 мкв ; 46 мкв ; 67мкв

1.300.000₮ 

Буянзориг ХХК ГЭГЭЭН ХОТХОН

 

СБД Дөлгөөн нуурын баруун талд

       75

   айлаас

 

    2 өрөө 55.1мкв ; 57.6 мкв

1.300.000-1.450.000₮

Бэрэн ХХК

ТҮМЭН НАСТ хотхон

Нарантуул захын хойно.

432 айлын 2 блок орон сууц

1 өрөө 44.5 мкв

2 өрөө 76.891мкв 63.397мкв 65.28мкв 63.397мкв 70.183мкв 53.794мкв

1.450.000

1.480.000₮

Энэ хэдхэн компаниудаас хэдэн ширхэг 55 мкв талбайтай байр байгаа бол. Зах зээл дээр зарагдаж байгаа энэ 1 мкв үнийг засгийн газар 1.100.000 төгрөгөөр яаж барих гээд байгаа нь тодорхой бус. Ер нь энд дурдагдсан орон сууцууд  100 мянган айлын орон сууцанд анхнаасаа хамрагдахаар баригдсан байрнууд ч биш. Үнэндээ энэ инээдтэй орон сууцны жагсаалт гэгчээр  засгийн газар иргэдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт оочирлуулж зугаа хийв. Тэгсэн хэрнээ ОССК дээр бүртгэл эхэлнэ гээд байгаа. Иргэд ээ хайж байгаа  байр чинь төсөл төдий цаасан дээр байна шүү гэж анхааруулмаар байна. Нэг ойлгомжгүй зүйл 341-р тогтоолын хавсралт гэж гаргахдаа Тухайн барилгын компаниудын орон сууцны мэдээллийг яагаад нягтлалгүй гаргадаг байна аа. Үүнээс чинь болоод маш их чирэгдэл, хариултгүй асуулт гараад байна. 100 мянгатай  холбогдох орон сууц асуусан иргэдийн янз бүрийн асуулт. Даанч оновчтой хариулт алга.

Байрны энэ жагсаалтын талаар ЗТБХБЯамнаас – Танайх яагаад  энэ жагсаалтыг нягталж шалгалгүй олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацав. Үнэндээ энэ жагсаалтанд 100  мянган айлын орон сууцны шалгуурт тэнцэхээр байр алга гэсэн асуултанд – Манайх энэ газруудтай гэрээ хийгдээгүй байгаа эхний ээлжинд манайд саналаа өгсөн компаниудын нэр гэлээ. Тэгэхээр зүгээр л саналаа өгсөн газруудыг хүний сэтгэл зүйгээр тоглох гэж 341-р тогтоолын хавсралт болгон гаргасан гэж ойлгоход хүрэв. 100 мянган айлын орон сууц эхнээсээ л асуудал үүсгэж эхэллээ. 4000 айлын орон сууц  арай л гэж дууссан. Яагаад арай гэж хэлээд байна гэхээр иргэдийн хүсэлд нийцсэн байр олдоогүй .

Манай зах зээл дээр нийлүүлэлт алга. Хүн орон сууц худалдан авахдаа тодорхой хэмжээний хэд хэдэн байруудтай харьцуулж шилж сонгож авдаг. Даанч сонголтонд ороод байх байр алга даа. 100 мянган айлын нэг гол шалгуур нь анх удаа орон сууц авч байгаа иргэд гэж байгаа. Энэ заалтаа эргэж нэг харахгүй бол нэг л биш. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээндээ  орон сууц хамран эзэмшигчээр хүүхдээ оруулсан байдаг. Тэгэхээр хамран эзэмшигч нар 100 мянган айлын орон сууцны бялуунаас хүртэхгүй болчхоод байдаг. Зарим нэгэн албан тушаалтангууд энэ жил хүссэн хүсээгүй орон сууцны үнэ буурна. Хөтөлбөр журмаа баталчихвал 100.000 айл юу байхав, гялалзуулаад өгнө ч гэх шиг. Хийсвэр цээжнийхээ хийгээр яриад байх шиг ээ. Барилга дээр ажиллах боловсон хүчин хэр байна. Түүхий эд материал монголд хангалттай байгаа юу гэх мэтчилэн асуудал хөндөх сэдэв зөндөө. Би энэ нийтлэлээ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ гэж нэрлэсэн нь зүгээр ч  нэг хэрэг биш. Хүн бүхэн л  өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэл сонирхолтой. Хүслээ бид мөрөөдөл болгож мөрөөдлөө биелүүлэх гэж амьдарч байна. Бид дэлхийн дайтай мөрөөдөж чадахгүй байрны төлөө МОНГОЛ МӨРӨӨДЛӨӨР амьдарч байгаа нь харамсалтай. Монгол хүн байртай болохын тулд гадаадад шал угааж байгаа нь гашуун боловч үнэн. 6 хувийн хүүтэй 100.000 айлын орон сууц гэж яаран сандран баталсан энэ зүйл аль нэгэн намын шоу битгий байгаасай.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан