Намуудын мөрийн хөтөлбөрт, барилгын салбар

Сонгуулиар амьсгалсан 6 сартай бид золгож байна. Сайн муу нь мэдэгдэхгүй баахан суудал горилогчид. Уг нь нүдийг нь олж зөв хүнээ гаргавал  ч олон дунд эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байж л таараа. Иргэд сонгууль өгөхдөө Нам, Хувь хүн, Мөрийн хөтөлбөрийг хардаг. Үнэнийг хэлэхэд миний хувьд намуудын мөрийн хөтөлбөрийг тогтвортой уншиж судалж байсангүй. Энэ жилийн сонгуульд 11 нам 2 эвсэл оролцохоор СЕХ -нд бүртгүүлсэн. Эдгээр нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт барилгын салбарын ирээдүйг хэрхэн тусгасан талаар сонирхуулж байна. СЕХ болон бусад сайтуудад намуудын мөрийн хөтөлбөр гэх зүйл нэг дор байсангүй. Зарим нэгэн намуудын хувьд мэдээлэл олоод авчих өөрийн гэсэн сайт байсангүйгээс гадна мөрийн хөтөлбөрийг нь GOOGLE-дээд олсонгүй.

                АРДЧИЛСАН НАМ

  • Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг бодитоор хэрэгжүүлж, хот төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хотууд, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлнэ.  
  • Аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ.
  • Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, барилгын материалын туршилт, сорилын лабораторийг бүсийн тулгуур төвүүдэд бий болгоно.
  •  Шинээр барих барилгуудын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгана.
  • Барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөрдүүлэх замаар хүний амьдрах орчны аюулгүй байдлыг дээшлүүлнэ.
  • Дулаан алдагдал багатай Канад барилгын технологийг нэвтрүүлж    дулаалгын материалд монгол хонины ноосыг ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  •  Шинээр баригдаж буй орон сууц, сургууль, үйлчилгээний газарт тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, зам тавих асуудлыг барилгын стандартад нэвтрүүлнэ.

      МОНГОЛ АРДЫН НАМ 

  • Залуу гэр бүлд шинэ байр
  • Айл өрх бүхэн ашиг орлоготой, ая тухтай орон нэртэй болох бодлого баримтална “ Залуучууд –орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж нэг гэр бүлд 20-44 мкв талбай бүхий орон сууцны хороолол барина. Зээлийн хүү 6%
  • 200 мянган айлын орон сууц

Хотод 150.000 мянга

Хөдөөд 50.000 мянга

  • Шинэ хорооллуудын инженерийн дэд бүтэц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж барина.
  • Гэр хорооллын 90.000 өрхийг дулаан цэвэр, бохирын шугамд холбоно. Амины орон сууцны хороолол болох нөхцөл бүрдэнэ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ-ын Амьдрал хөтөлбөр  

  • Нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулахдаа нийтийн орон сууцнаас  хувийн сууцыг давуу хөгжүүлэх бодлого баримтална.
  • Хөдөө орон нутгийн иргэдийг худалдан авах чадварт тохирсон орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ     ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

  • Хашааны газрыг орон сууцаар солих ажлыг дэмжих тогтолцоог бий болгоно.
  • Үйлдвэр үйлчилгээ, орон сууцны цогцолбор, тосгон суурин шинээр байгуулах, нийслэлийн нягтралыг багасгахад чиглэсэн иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжинэ.

 ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

  • Орлого багатай иргэдийг орон сууцаар хангах өөрийн болон олон улсын шалгарсан туршлагыг нэвтрүүлнэ.
  • Орон сууцны бохир хүйтэн ус, цахилгаан, холбооны дэд бүтцийг төрөөс байгуулна.
  • Орон сууцны барилгын чанар, стандартыг хангуулах  хяналтын системийг боловсронгуй болгох 

   МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМ

  • Залуучуудын гэр бүл болох, орон сууц худалдан авах, бизнес эрхлэх, сурч боловсроход нийгмийн бодлогыг чиглүүлж ажиллана.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ

  • Барилга болон орон сууцтай холбогдсон асуудал мөрийн хөтөлбөрт нь тусгагдаагүй байлаа. 

 МОНГОЛЫН НОГООН НАМ

Барилга болон орон сууцтай холбогдох асуудал мөрийн хөтөлбөрт нь мөн тусгагдаагүй байлаа.

УИХ-д нэр дэвшигч эрхмүүдээс барилгын инженер хүмүүс нилээн хэд байх шиг ээ. Олны танил хүмүүсээс  Ардчилсан намаас ЗТБХБ сайд асан Х.Баттулга, МАН-аас  ЗТБХБ сайд Ц.Дашдорж нэр дэвшиж байгаа бол  МАН-аас Өндөрбуянт холдинг ХХК ерөнхий захирал Н.Төмөрхүү, Хурд группын захирал Б.Чойжилсүрэн, Их өргөө ХХК захирал Д. Арвин, Эрэл группын ерөнхийлөгч Б. Эрдэнэбат, Оймон ХХК ерөнхий захирал Х. Батсайхан  гэх мэт  барилга угсралтын бизнес эрхлэгч эрхмүүд хүчээ үзэж байна.

Тэгвэл НИТХ –д ИЗНН-аас бидний сайн танил Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүх нэр дэвшиж байгаа бол, Орон сууц санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж. Алдаржавхлан МАН-аас  нэр дэвшиж байна. НИТХ-д  Г. Батсүх захирал сонгогдвол  барилгын салбарын хууль, эрх зүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. Барилгачдаа байртай болгоё гэсэн асуудал хүртэл хөндөж байсныг санаж байна.  Мөн УИХ гишүүн Э.Бат-үүл НИТХ –д өрсөлдөхөөр болсон бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулахаас илүүтэйгээр амины орон сууцжуулах талаар ярьж байгаа. Ингээд нам эвсэл,  нэр дэвшигч нартаа амжилт хүсэе.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан