Буянт Ухаагийн босгыг давах 6 алхам

1.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Цогцолборын нэр: “Буянт Ухаа 1” хороолол

Захиалагч: Төрийн Орон Сууцны Корпораци  / 100% төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд Ерөнхий сайдын удирдлагад багтдаг./

Гүйцэтгэгч: Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци /  Барилга угсралтын үндэсний Дельта констракшн ХХК, Бүти ХХК, ECC ХХК, Улаанбаатар барилга ХХК, Эрэлт импекс ХХК эдгээр 5 компани нэгдэн байгуулсан. /

Байршил:  Хан-уул дүүрэг  Нисэх,  8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 170.0 га талбайг хамарсан бүтээн байгуулалт.

Орон сууцны тоо: Нийт 9200 айлын орон сууцны хороолол бөгөөд эхний 28 блок байр буюу 1764 айлын орон сууцанд захиалга авах гэж байна.

Давхар: 9 давхар

О/С мкв үнэ: 1.280.000₮

Төлбөрийн нөхцөл: Урьдчилгаа 30%, Үлдсэн төлбөрийг 8% зээлд хамруулна.

Зээлд хамрагдах хугацаа: 15 жилийн хугацаатай олгох бөгөөд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй үүрэг хүлээнэ.

Өрөөний сонголт:

1 өрөө:       33.47 мкв 39.47мкв 42.32 мкв тус бүр 252, нийт 756 ширхэг

2 өрөө:       33 мкв 49.72мкв 51.78 мкв тус бүр 252, нийт 756 ширхэг

3 өрөө:       66.88 мкв 256 ширхэг

Гараж:  425 машины дулаан зогсоолтой

Захилга авах хаяг: ЧД 6-р хороо Баянбүрд аюулгүйн тойргийн урд  Утас: 318846

 2. “БУЯНТ-УХАА 1” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦАНД ИРГЭДЭЭС ЗАХИАЛГА АВАХ ЖУРАМЫН ТОВЧИЛСОН ТАНИЛЦУУЛГА

1.  Худалдан авагчдад хуваарилсан орон сууцны квот

Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад 40 хувийг зорилтот бүлгийн иргэдэд олгоно. Зорилтот бүлгийн 40% -ийг

-       20% ахмад настанд / 60 дээш насны эрэгтэй, 55 дээш насны эмэгтэйг./

-       10% хөгжлийн бэрхшээлтэй иргэд / бүх төрлийн өвчний эмгэгээс үүдсэн хөдөлмөрийн чадваргүй болсон иргэнийг /

-       70% Залуу гэр бүлд / Албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны

2. Худалдан авагчдад тавигдах шаардлага

- Монгол Улсын иргэн байх;

-  Анх удаа орон сууц худалдан авч байгаа;

- Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн;

- Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх;

- “4000 төрийн албан хаагчийн зээл”, 6 хувийн хүүтэй зээл, 8 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл тус тус аваагүй байх;

- Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх.

- Захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлнө.

- Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байна.

3. Бусад

-       ТҮЦ машинд захиалгын хүсэлтийн маягт бөглөж, бүртгэлийн дугаар авсан иргэдийн тоо нь тухайн бүлэгт хуваарилах орон сууцны тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд тооны хязгаарт багтаан орон сууц худалдан авах иргэдийн нэрсийг СУГАЛААГААР тодруулна.

-       СУГАЛАА явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

3. ӨРӨӨНИЙ МКВ ТАЛБАЙГ, ТООЦООЛЛОЖ БОДОХ

 Төрийн орон сууцны корпорацийн сайт www.tock.gov.mn хаяг дахь зээлийн тооцооллоор 15 жил буюу 180 сараар бодов.

 

д/д

Өрөө

тоо

Талбайн мкв

Нийт үнэ

Урьдчилгаа

 30%

Зээлийн хэмжээ

Зээлийн сарын төлбөр

Өрхийн доод орлого

1

1 өрөө

33.47

42,841,600

12,852,480

29,989,120

286,592

636,870

 

2

1 өрөө

39.47

50,521,600

15,156,480

35,365,120

337,968

751,039

 

3

1 өрөө

42.32

54,169,600

16,250,880

37,918,720

362,371

805,269

 

4

2 өрөө

33

42,240,000

12,672,000

29,568,000

282,567

627,927

 

5

2 өрөө

49.72

63,641,600

19,092,480

44,549,120

425,735

946,077

 

6

2 өрөө

51.78

66,278,400

19,883,520

46,394,880

443,374

985,275

 

7

3 өрөө

66.88

85,606,400

25,681,920

59,924,480

572,670

1,272,599

 

 

4. ТҮЦ МАШИНААР ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГАД БҮРТГҮҮЛЭХ  

Уг нь бол журамдаа ТОСК цахим хуудсаар дамжуулан байр захиалах өргөдлийн маягтыг бөглөж цахимаар пин дугаар авна гэж заасан боловч сүүлд Төрийн үйлчилгээний цахим буюу ТҮЦ- машинд хурууны хээгээ уншуулж, Орон сууцны захиалга гэсэн цэсэд өргөдлийн маягт бөглөхөөр болсон. www.tutsmashin.mn –ээс ТҮЦ машины байршлыг газрын зураг дээр харж болно. Иргэд ТҮЦ машинд бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэхтэйгээ очих ёстой. ТҮЦ машин иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэдээллийн сангаас шүүн бүртгэх бөгөөд иргэний мэдээлэл нь Засгийн газрын журмын иргэний бүртгэлтэй холбоотой хэсгийн шаардлагад нийцээгүй байвал ТҮЦ машин бүртгэхээс татгалзсан хариуг өгнө. Иймээс иргэд ТҮЦ машинд бүртгүүлэхдээ асуулгын дагуу үнэн зөв хариулт өгч бүртгүүлэх ёстой бөгөөд хэрэв худлаа мэдүүлбэл хоёр дахь шатны мэдээллийг нягтлан шалгах ажиллагаагаар тогтоогдвол тухайн иргэнийг бүртгэлээс хасна. Мөн машинаар Оршин суугаа хаяг 2014.1.1-нээс хойш УБ хотод хаягийн бүртгэл хийлгэсэн бол, залуу гэр бүл нь нас нь 35 наснаас хэтэрсэн, гэрлэлтээ 2014.1.1-нээс хойш бүртгүүлсэн бол хүсэлт хүлээн авахгүй юм байна.

5. УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ТҮЦ МАШИНЫ БАЙРШИЛ

Баянзүрх дүүрэг

  • 14-р хороо, Хос худалдааны төвийн 3 давхарт (Сандэй плаза замын эсрэг талд).
  • 18-р хороо, Офицеруудын ордны зүүн талд 'Цэцэн дэлгэржин' худалдааны төв дотор.

Баянгол дүүрэг

  • 7-р хороо, Улаанбаатар Төмөр замын буудал, Билетийн касс 1 давхарт.
  • 14-р хороо, Апекс худалдааны төв (3 хороолол, Номин их дэлгүүрийн зүүн тал).

Сонгинохайрхан дүүрэг

  • 20-р хороо, Орбитын эцсийн дэлгүүр.
  • 11-р хороо, Хөтлийн буудлын дэлгүүр.
  • 16-р хороо, Хархорин захын буудал, Миний дэлгүүр.
  • 6-р хороо, Баянголын гудамж 1, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар.

Сүхбаатар дүүрэг

  • 12-р хороо, 32-ын тойрог, Номин худалдааны төв.
  • 1-р хороо, Мэдээлэл технологийн үндэсний парк.
  • 1-р хороо, Төв шуудан дотор үйлчилгээний танхим.
  • 12-р хороо, Цагдаагийн гудамж, Улсын бүртгэлийн ерөнхий газар (100 айлд байрлах).
  • 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 9, Нийслэлийн улсын бүртгэлийн газар.

Хан-Уул дүүрэг

  • 2-р хороо, Хан-Уул дүүргийн  үйлчилгээний төв, Мөнх суварга ХХК.
  • 10-р хороо, Чингис хаан ОУНО-ны буудал.

Чингэлтэй дүүрэг

  • 4-р хороо, Тэнгис кино театр.
  • 18-р хороо, 7 Буудлын эцэст 'Бүрэн плаза' худалдааны төв.

6. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Орон сууц захиалах хүсэлтийг 2014.03.10-2014.03.24-ний 18:00 цаг хүртэл ТҮЦ машинаар бүртгэнэ. Захиалга авах  орон сууцны тооноос илүү хүсэлт ирвэл иргэдийн дунд сургалаа явуулах бөгөөд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Хэрвээ таны хүсэлт 2 дахь шалгаруулалтаас хасагдсан бол  2014 оны гуравдугаар сарын 30-ний өдрийн дотор ТОСК-ийн Хуулийн хэлтэст гомдлыг бичгээр гаргаж болох бөгөөд Засгийн газрын журмын шаардлагыг бүрэн хангаж байгаагаа нотлох бичиг баримтыг хавсарган ирүүлэх юм байна.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан