О.ЦОГТГЭРЭЛ: SKY GARDEN RESIDENCE Монголын барилга, орон сууцны салбарт олон шинэ онцлог шийдлийг санал болгоно

Хан -Уул дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрний баруун хойно дөрвөн улирлын ногоон байгууламж бүхий “SKY GARDEN RESIDENCE” орон сууцны төслийн борлуулалтын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө.

Төслийн борлуулалтын үйл ажиллагааг нээж Тэсо корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл "Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлалаа. Бид “SKY GARDEN RESIDENCE” шинэ төслөө ирээдүйд үнэ цэнэтэй байх үүднээс төлөвлөлтийн хувьд нэлээн ач холбогдол өгч Сингапурт хоёрт, азид тавд ордог “CPG corporation” компанитай хамтран хийж гүйцэтгэлээ.

Монголын барилгын салбарт дээгүүрт ордог Тулга проект, Дельта констракшн, Эрчим төсөл, Говь инфрастракчер партнерс, Анаграмм гэх мэт компаниудтай хамтран ажиллаж байна. Энэ төслийн багт орж хамтран ажиллаж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж байна. Бид энэ төслөө SKY GARDEN гэж нэрлэсэн бөгөөд монголоор “Тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэн” гэсэн нэртэй.

Босоо түвшний ногоон байгууламжийг айлын тагт болон терраст шийдэн өгч 15 давхраас дээшх айлуудад гэртээ зүлэг мод тарих нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Бид энэ төслөөрөө Winter garden буюу өвлийн цэцэрлэг гэдэг зүйлийг монголд оруулж ирж байна

Манай монголд зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл хэдхэн сар л сайхан ногоон байдаг. Тиймээс бусад улиралд ч гэсэн хэрхэн яаж ногоон байлгах тал дээр судалж төслийнхөө төлөвлөлтөд оруулж өгснөөр онцлог юм. Үүнийг хийхийн тулд олон сая хүн амтай Харбин хот очиж тэдний зураг төслийн компаниудтай уулзаж ярилцсан. Бид үүнийг Монголд анх удаа хэрэгжүүлэх гэж байгаараа онцлог төсөл болж байна юм. Орчин үеийн амьдралын хэв маяг “share economy” буюу бүх зүйлийг өөрт байлгах шаардлагагүйгээр нэгдэж хуваалцаж ашиглах. Үүнд оффис уулзалтын өрөө, номын сан, угаалгын өрөө гэх мэт зүйлүүд багтаж байна. Тиймээс бүх байруудаа тунель хоолойгоор холбож өгөх юм.

SКY GARDEN төслийн төлөвлөлтийн философи нь юу вэ гэвэл. Бид үүнийг 3 зүйлээр харж байгаа. Нэгд хувийн орон зай буюу privacy, хоёрт бусадтайгаа холбогдох буюу public, энэ хоёр зүйл дээр нэмээд оршин суугчдадаа хэмнэлттэй economy байлгахаар ийм гурван нэгдэл 3 огтлолцлыг төлөвлөлтдөө тусгасан.

Бид төслөө ойрын 10 жил холын 20 жилийг бодолцож хүн амын судалгааг харгалзан үзээд KIDS FIRST буюу хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх дээр анхаарч ажиллаж байгаа. Бид монголын барилгын салбарын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дээрх шинэлэг зүйлийг нэвтрүүлж ажиллаж байна. Манай төслийг дэмжин санхүүгийн түншээр хамтран ажиллаж байгаа Голомт банкныхандаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. SKY GARDEN RESIDENCE Монголын барилга, орон сууцны салбарт олон шинэ онцлог шийдлийг санал болгоно. SKY GARDEN RESIDENCE төсөл маань оршин суугчдадаа сэтгэл халамжийг бий болгосон, хүүхдэд ээлтэй сайхан төсөл болж сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.

Орон сууцны борлуулалтын нээлтэд хүрэлцэн ирсэн зочдоос 3 худалдан авагч гэрээнд гарын үсэг зурав.

ORONSUUTS.comОрон сууцны анхны захиалагчдын нэг М. Мэнджаргал

Анхны худалдан авагч М.Мэнджаргалаас зарим зүйлийг асуулаа.

- SKY GARDEN RESIDENCE төслийн орон сууцыг сонгох болсон шалтаанаасаа ярихгүй юу?
- Тэсо корпораци сүүлийн жилүүдэд удаа дараа топ 100 аж ахуйн нэгжээр шалгарч яваа манайд томоохонд тооцогдох хувийн хэвшлийн компани. Аливаа зүйлд маш хариуцлагатай чин сэтгэлээс ажилладаг. Та бүхний мэдэх Содон гээд 3,500 айлын стандарт хорооллыг хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага.

Хэрэгжүүлж байгаа төслийн байршил нь онцгой, цэвэр агаарт богд уулын хормой хатан туулийн хөвөөнд ногоон байгууламжтай, утаагүй бүс, хүүхдэд ээлтэй төсөл баригдах гэж байгаа учраас өнөөдөр орон сууцныхаа гэрээг хийлээ. Дээрээс нь нэмж хэлэхэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд учраас орон сууц маань гүүрэн гарцаар холбогдох юм билээ.

- Нууц биш бол танай гэр бүл сая хэдэн м.кв талбай орон сууцны гэрээ хийв?
- Манайх хотын төвд орон сууцтай л даа. Хэдийгээр манайх хотын А зэрэглэлийн бүсэд байдаг ч төслийн чанар, цэвэр агаарт нь болоод орчноо солихоор шийдсэн. Sky garden төслийн хамгийн бага талбай нь 120-150 мкв юм билээ. Бид өнөөдөр 250 мкв орон сууцанд захиалга өгч гэрээ байгууллаа.

ORONSUUTS.com       Нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн Ц. Мичидмаа болон Н. Уянга нар

ORONSUUTS.com

Нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн Ц.Мичидмаа, А.Уянга нараас мөн зарим зүйлийг асууж тодрууллаа.

Сэтгүүлч: Та хоёр сая нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэллээ. Хүүхдэд ээлтэй орон сууц гэхээр ямар байгаасай гэж хүсэж байна гэлээ.

Ц.Мичидмаа: Тав тухтай, аюулгүй байвал гоё ш дээ.

Сэтгүүлч: Аюулгүй гэхээр?

Ц.Мичидмаа: Бат бөх чанартай, бас газар хөдөлсөн ч нурдаггүй

Сэтгүүлч: Чи газар хөдөлнө гэдгийг мэддэг юм уу?

Ц.Мичидмаа: Телевизээр харсан. Аймаар юм билээ.

Сэтгүүлч: Хүүхдэд ээлтэй орон сууцыг ямар байгаасай гэж хүсэж байна?

А. Уянга: Хүмүүс нь хогоо хаядаггүй. Ногоон байгууламж зүлэгтэй. Байр нь гоё хүмүүс нь бас гоё. Ингэхэд та надаас орон сууцны гаднах талбай асуугаад байгаа юм уу, орон сууцыг нь асуугаад байгаа юм уу?

Сэтгүүлч: Аль алийг нь

А. Уянга: Зарим орон сууц гэрээсээ гарангуут шууд машины зам байдаг. Тийм юм байхгүй хүүхдэд зориулсан машингүй талбай байх хэрэгтэй. Аюулгүй орчинд бид гадаа тогломоор байна.

Сэтгүүлч: Их сүрхий хүүхдүүд юм. Та хоёр хэдэн настай вэ?

А.Уянга: Бид хоёр хоёулаа 9 настай.

Сэтгүүлч: Ийм хөөрхөн сэргэлэн хоёр охин монголын хүүхэд бүрийн нэрийн өмнөөс хүүхдэд ээлтэй орон сууцны талаар хэвлүүхэн хариулсан юм.

ORONSUUTS.com Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал

Мөн бид Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадралтай уулзаж зарим мэдээлэл авав.

- Танай банк энэ төсөл дээр санхүүжилтээр хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг дэмжин ажиллах болсон шалтаан.
- Тансаг зэрэглэлийн SKY GARDEN төслийн хувьд 1-рт орчны тохижилт стандарт 2-рт хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэдгээр бусад төслөөс онцлог. Нөгөө талаар орчин үеийн технологийн шийдлийг төсөлдөө тусгасан. Манайд өндөр өндөр барилгууд байдаг хэрнээ хувь хүний орон зайг хангасан төсөл хэрэгжүүлсэн барилгын компани цөөхөн. Бараг байхгүй гэж хэлж болно. Эдний төслийн концепц нь маш зөв орчин үеийн шийдлээр хийгдсэн. Манай банк энэ төслийн эхний үе шатаас нь авхуулаад ашиглалтад оруулах хүртэл бүх санхүүгийн талыг нь хариуцан ажиллаж байгаа. Бид банкны зүгээс байр худалдан авагчдад зээлийн үйлчилгээ үзүүлж давхар реалторын ажлыг хийх юм.

- Энэ том төслийн хувьд орон сууц захиалагч нар маань хугацаандаа ашиглалтад орохгүй байх вий гэсэн айдасгүй байж болох нь ээ.
- Тэгэлгүй яахав. Хамгийн гол нь Тэсо корпорацийн хувьд өмнө нь барилга барьсан туршлагатай компани. Бид өмнө нь Содон хорооллын төсөл дээр хамтран ажиллаж байсан. Зарим нэгэн орон сууцны төсөл хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод гүйцэтгэлийнхээ дундаа ороод гацчихдаг. Байшин ч биш балгас ч биш ийм төслүүд бий. Харин SKY GARDEN төслийн хувьд ийм эрсдэл байхгүй гэсэн үг. Үүнийг бид орон сууц захиалагчид амлаж чадна. Тийм учраас бид төслийн бүх үе шатыг хянаж ажиллаж байгаа. Жишээ нь гэхэд гүйцэтгэгч нь ямар компанийг сонгов. Зуурмаг нь ямар компаниас нийлүүлж байгаа гэх мэт. Тансаг зэрэглэлийн орон сууц гэсэн тодотголоо хангаж бараа бүтээгдэхүүн тоноглол хийц гадна дотно орчин аюулгүй байдал гэх мэт бүх зүйл дээр анхаарч байгаа. Манай иргэд гадаад дотоодоор зөндөө яваад юм үзэж нүд тайлчихлаа шүү дээ. Тиймээс өөрийгөө эрхэмлэж юу хүсэж байгаагаа мэддэг хүмүүс худалдан авагч нар байх болов уу гэж бодож байна.

- Төсөл маань монголд хийгдэж байгаагүй технологийн шинэлэг зүйлүүдийг оруулж өгсөн гэдгээр давуу талтай байгаа. Банкны зүгээс эрсдэлийг маш сайн тооцоолсон байх. Худалдан авалт борлуулалт нь хэр байх бол.
- Бид маш сайн судалгаа хийсэн. Эдийн засаг 2016 оны 2 сараас эхэлж өссөн. 2017 онд аж ахуйн нэгж хувь хүмүүс бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. Хөдөлгөөнд гэдэг маань өр зээлтэй хүмүүс нь өр ширээ дарж дараачийн шат өөрсдөө тухтай орчинд амьдрахыг илүүд үзэх болсон. Өнөөдөр Зайсан төлөвлөлтийн концепцио алдчихлаа. Тэгэхээр УБ хотын хамгийн үнэтэй бүсийг энэ хавьд харж байгаа.

ORONSUUTS.com‘’Монцемент билдинг материалс’’ ХХК ийн ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан ‘’Скай Гарден Резиденс’’ ХХК гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал нар ‘’Хамтран ажиллах санамж бичиг’’-т гарын үсэг зурав.

Хатан туулийн хөвөөнд харш босож гэнэ, харсан үзсэн хүмүүс нь гайхан магтаж гэнэ, үүлс тэмүүлсэн өндөр юм гэнэ, үлгэрийн юм шиг тэд амьдардаг гэнэ гэж удахгүй амаас ам дамжин энэ төслийн талаар ярих болно. Тансаг зэрэглэлийн SKY GARDEN RESIDENCE орон сууцны төслийг танилцуулж байгаадаа сэтгүүлч миний бие таатай байна.



ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ORONSUUTS.com    Ерөнхий харагдах байдал

Монголд анх удаа хүүхдэд ээлтэй KIDS FIRST , 4 улирлын ногоон байгууламж бүхий тансаг зэрэглэлийн “SKY GARDEN RESIDENCE” төслийг ТЭСО КОРПОРАЦИ Хан-уул дүүрэгт Маршалын гүүрний баруун хойно хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна. “Ирээдүйгээ хайрлая” уриатай тус хотхоны нийт талбай 6,3 га бөгөөд үүний 30 хувьд нь барилгын ажил хийгдэх бөгөөд үлдсэн 70 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байх юм. Дөрвөн улирлын эрс уур амьсгалтай Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой ашиглалт бүхий ногоон байгууламжийн Winter garden, Sky garden, Active garden төслүүд нь монголд хийгдэж байгаагүй төсөл гэдгээр онцлог.

Тансаг зэрэглэлийн орон сууцны байршлын үнэ цэнийг тодорхойлох хараат бус судалгааны байгууллагын үнэлгээгээр уг төслийн байршил нь УБ хотын хамгийн үнэ цэнэтэй бүсээр тодорсон. Хотын төвөөс 3 км зайд байрлалтай, дуу чимээнээс хол, хөрсний бохирдолгүй гэдгээр давуу талтай. Мөн уг газар нутгийн хамгийн сүүлчийн төсөл учраас эргэн тойронд нь нар салхи хаасан барилгууд баригдахгүй гэдгээр онцлог. Хотхоны 22 давхар орон сууц, 7 давхар орон сууц, үйлчилгээний төв газар доорхи хонгилон холболтоор холбогдсон тул айл бүр харилцаа холбоотой байх, төвлөрсөн үйлчилгээнд хонгилын гарцаар аюулгүй явж хүрэх. Хотхоны төв хэсэг рүү автомашин орох боломжгүйгээр төлөвлөсөн тул хүүхдэд багачууд аюулгүй орчинд тоглож хөгжих боломжийг олгосон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явган болон унадаг дугуйгаар нэвтэрч болох гүүрэн гарцыг төлөвлөж өгсөн. Өрөөний зохион байгуулалтын нэг сонирхолтой шийдэл нь “1 орон сууц 2 айл” юм. Өсөн өргөжиж буй гэр бүлийн хэрэгцээ ажлын байр, оффис болгох, бусдад түрээслэх, худалдах болон бусад шинэлэг байдлаар ашиглах боломжтой. Учир нь угаалгын болон гал тогооны өрөөг тус тусад нь шийдэж өгсөн бөгөөд байрны гэрчилгээ тусдаа гарах боломжтой. Урьд өмнө хэрэгжиж байгаагүй / Dual key / боломж нь төслийн бас нэг томоохон онцлох зүйлийн нэг юм.

ORONSUUTS.comХарагдах байдал

ORONSUUTS.comХарагдах байдал

ORONSUUTS.comҮндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох 134 м гүүрэн гарц

Нийт 334 айлын хотхон нь 22 давхар 6 блок, 7 давхар 5 блок хүүхдэд зориулсан нэгдсэн үйлчилгээний кластер төв, Club house зэргээс бүрдэх ба айл бүрт автомашины хоёр дулаан зогсоолыг B1 давхарт төлөвлөж өгсөн байна. Орон сууц худалдан авагчдынхаа хэрэгцээ шаардлага хүсэл сонирхолд нь нийцүүлж энгийн апартмент , дуплекс, пентхаус бүхий өөр өөр сонголтын шийдлийг санал болгож байгаа юм байна. SKY GARDEN RESIDENCE төсөл нь нийт гурван үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд 2021 оны 4 дүгээр улиралд бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж дуусгахаар зорилт тавин ажиллаж байна.

Төслийн холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас авч болно:

www.skygarden.mn

www.facebook.com/SkyGardenResidence/

Борлуулалтын албаны 77155555 88880835, 88880836, 88880837 дугаараас лавлаж асууна уу.

 

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан