"/> "/>

Зээлдэгчийн боловсрол

Засварын ажил. Та гэрээндээ, орон сууцны сантехник, халаалт, цахилгааны бүхий л асуудлыг хүлээлгэн өгөхдөө хэвийн ажиллагаанд оруулсан байх үүргийг худалдагч талд хариуцуулхаар тусгаж болох бөгөөд хэрвээ ийм заалт тусгаагүй бол та одоо байгаа чигээр нь л хүлээн авна гэсэн үг болно. Түүнчлэн та төлбөр хийхийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг хэрхэн биелэгдсэнийг шалгаж үзэх хэрэгтэй.

Өөрийн өмч. Худалдагч талын амаар хэлсэн аливаа амлалтад бүү найдаарай. Дараа нь гарах маргаан, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд гэрээндээ худалдагч тал юу юуг бүрдүүлж өгсөн байхыг нэг бүрчлэн жагсаан бичиж хавсаргаарай.

Орон сууцаа хүлээн авах өдөр. Түүнчлэн худалдагч тал гэрээнд заасан өдрөө орон сууцаа суллаж өгч чадахгүй бол хугацаа хэтэрсэн өдрөөр түрээс төлхөөр гэрээндээ тусгахад ч болохгүй зүйл байхгүй.

Өмчлөлийн эрх шилжих. Та гэрээндээ өмчлөлийн эрх шилжиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсанаар худалдан авалт дуусгавар болно гэдгийг зааж өгсөн байвал зохино.

Худалдан авах эцсийн үнийг тогтоох. Орон сууцыг нь худалдан авхаар санал болгож буй таны үнийг сонсоод худалдагч тал дараах гурван хариултыг хэлнэ. Үүнд :

  • Хүлээн авах
  • Хүлээн авах боломжгүй /энэ тохиолдолд тавьсан саналаа өөрчлөх эсэх асуудлыг та шийдэх шаардлагатай/ эсхүл
  • Өөрийн саналаа таньд сөргүүлэн тавих болно

Энэ тохиолдолд худалдаж буй хүний үний санал дээр илүү ажиллаарай.

Үл хөдлөх хөрөнгө зуучлах байгууллагын ажилтан таны саналыг худалдагч талд тавих боловч тэр хүний шийдвэрийг л эргээд дамжуулна. Та эцсийн үнээ тохиролцож худалдагч тал зөвшөөрч гарын үсэг зурсан дор нь урьдчилгаа төлбөрөө төлнө гэж бодож байж магадгүй тэгвэл та ингэх шаардлагагүй.

Орон сууцаа шалгах. Өмнө өгүүлсэний дагуу таны гэрээний болзошгүй заалтын нэг бол худалдан авах орон сууцыг нягтлан шалгасан тайланг авах асуудал байгаа. Мэдээж, худалдан авхаар үзэж байгаа үедээ та чадах чинээгээрээ түнийг үзэж шалгасан байх. Гэхдээ худалдан авах үйл явц хийх үедээ мэрэгжлийн хүн /байцаагч/ -аар сайн хянуулаад авах хэрэгтэй. Түүнчлэн та мэрэгжлийн хяналт хийлгэсний төлбөрийг төлөх боловч энэ нь таны сэтгэл санаа амар тайван байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хянаж шалгах үйл ажиллагаанд юуг хамруулах. Орон сууцыг хянаж шалгах нь орон сууцны үнэлгээнээс өөр үйл ажиллагаа юм. Хяналт шалгалт нь үл хөдлөх хөрөнгийн хийц бүтэц, механик эвдрэл гэмтлийн байдал /зах зээлийн үнэлгээ хийх биш/ дүгнэлт өгнө. Байцаагч нь тодорхой харагдаж буй хийц бүтэцийн гажилт, өөрчлөлтийг илрүүлэх ба тухайн орон сууцны талаар мэдээж ямар нэгэн батлан даалт, баталгаа өгөхгүй.

Мэргэжлийн байцаагч орон сууцыг тань хянаж шалгаж байх үед заавал таныг хамт байхыг зөвлөж байна. Ингэснээр та түүний ашиглалт, засвар үйлчилгээний талаар хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл олж авхаас гадна. Сонирхсон асуултаа асууж авах, гарч болзошгүй хүндрэлтэй асуудлын цар хүрээг илүү мэдэж авах болно. Мөн хяналт шалгалт хийлгэсэн тайланг дараа нь уншиж ойлгоход ч дөхөмтөй байх болно. Хяналт шалгалтын тайлан наад зах нь дараах асуудлуудыг хамарсан байвал зохино. Үүнд:

  • Барилгын суурь
  • Хаалга, цонх
  • Дээвэр, аваарын хаалга
  • Сантехникийн систем, цахилгааны холболт
  • Халаалтын болон агааржуулалтын систем
  • Тааз, хана, шал
  • Барилгын дулаалга
  • Агааржуулалт
  • Бохирын цооног, худаг эсхүл бохирын шугам
  • Дундын өмчлөлийн талбай, эд хөрөнгө

Хяналт шалгалтын тайланг ашиглах. Мэргэжлийн байцаагчын тайлан дүгнэлт нь тухайн орон сууцыг худалдаж авах эсэх болон үнийн талаар ямар нэгэн зөвлөмжийг агуулахгүйн мэдээж. Харин хяналт шалгалтын явцад нилээд томоохон хэмжээний дутагдал, доголдол илрэх юм бол тухайн дүгнэлт тайлан нь танд үүнийг засаж сайжруулхад хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахыг тооцоход хэрэг болно. Мэргэжлийн байцаагчийн хяналт шалгалт нь шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн байхыг шаардах гэж хийгддэггүй харин дараах зорилгоор хийгддэг. Үүнд:

  • Орон сууцаа худалдан авсаны дараах таагүй үйл явцаас урьдчилан сэргийлэхийн тулд түүнийгээ худалдан авхаас өмнө эдгээр доголдол, дутагдлыг илрүүлэх
  • Хэрэв нилээд ноцтой дутагдал зөрчил илрэх юм бол таныг худалдан авах гэрээнээсээ татгалзах /мөнгөө байршуулсан тохиолдолд эргүүлэн татах/ боломжыг олгох
  • Худалдагч тал эдгээр зөрчил, дутагдалыг засаж сайжруулахад шаардагдах хөрөнгийг орон сууцаа худалдахаас өмнө эсхүл таны урьдчилгаа төлбөрөөс гаргаж төлөх асуудлыг зөвшөөруулэх
  • Тухайн орон сууцыг худалдан авхад таны сэтгэл тайван амар, итгэлтэй байх

Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр бүх асуудлаа тохиролцсоны дараа та орон сууцны зээл авах асуудлаа хөөцөлдөхөд бэлэн боллоо гэсэн үг. Яагаад гэвэл зээл авах өргөдөл гаргах үед зээл олгогч байгууллага танаас харилцан тохиролцож гарын үсгээ зурсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ үзүүлхийг шаардана.

Дүгнэлт. Орон сууцтай болхын тулд өөртөө таалагдсан орон сууцаа эрж хайхаас эхлэн худалдан авах гээд ихээхэн цаг хугацаа шаардсан ажил хүндхэн ажил мэт боловч эцсийн дүнд нь өөрийн сэтгэлд нийцсэн орон гэртэй болж байгаа нь хамгийн чухал юм. Энэхүү бүлэгт тайлбарласаны дагуу таны эхний алхам бол орон сууцнуудын үнийн судалгаа хийж, хэрэгцээгээ зөв тодорхойлсон байх асуудал юм. Үүний дараа та худалдагч талд үнийн саналаа хэлэх, орон сууцны зээл авах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн эрхийг шилжүүлэх, мэргэжлийн хяналт шалгалт хийлгэх гээд үл хөдлөх хөрөнгө зуучлах байгууллаг болон бусад байгууллага, хүмүүстэй харилцахад хялбар болно. Хэрэв та хаана ямар дүүрэг, хороололд ямар орон сууц худалдан авахаа нэгэнт шийдсэн бол одоо худалдан авах үнээ тохиролцох, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, мэргэжлийн байцаагч хөлөслөн авах цаг боллоо гэсэн үг. Харин худалдагч талтай эцсийн үнэ болон гэрээний бусад нөхцөл болзол дээр тохиролцоонд хүрсэн бол таны дараагийн алхам нь санхүүжилтээ олох явдал юм. Өөрөөр хэлбэл орон сууцны зээл авах асуудал байж болох явдал юм.

Эх сурвалж: Монголын Ипотекийн Корпораци


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан