"/> "/>
Ерөнхий мэдээлэл
Брэндийн нэр:GERFLOR
Үйлдвэрлэгч улс:Франц
Чиглэл:Шалны материал
Брэндийн танилцуулга, үүсэл хөгжил:

Юнимат ХХК нь 2011 оноос хойш  PVC, Виниль шалны үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Франц улсын Гэрфлор групп (Gerflor flooring group)-ийн Монгол дах албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Тус групп нь 10 оронд үйлдвэр, ложистикийн газартай, 40 үндэстэн хамарсан 5000 гаруй ажилтантай, 100 гаруй орны төлөөлөгчийн газраараа дамжуулан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Гэрфлор нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэж үнэлэгддэг. Гэрфлорын үйлдвэрийн бүх газрууд ISO 9001,  ISO 14001 чанарын болон Байгаль орчны сертификат, хүний эрүүл мэндэд ээлтэй байх хамгийн өндөр стандартыг тогтоож өгсөн. Тиймээс Ногоон барилга байгууламжид олгодог Floorscore сертификаттай. Мөн Олон улсын эрүүл ахуй, чанар стандартын ISO, Евро стандарт/EN/, Ази, Америк/ASTM/  улс  орнуудын чанарын сертификаттай,

Юнимат ХХК нь 2014 онд Монгол Улсын MNS ISO 10581:2014 Нэг төрлийн үет шалны хулдаас, MNS ISO 10582:2014 Олон төрлийн үет шалны хулдаасны стандарт батлуулсан.  Жил бүр Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх бүтээгдэхүүний сорилт шинжилгээний лабораторийн сорил шинжилгээнд хамрагдан Тохирлын гэрчилгээ авдаг.

2014 онд АНУ-ын NBA (Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA(Оюутны спортын хороо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны албан ёсны дэвжээ Коннор спорт курт интернэйшнл (Connor Sport Court) нь Гэрфлорын гэр бүлд нэгдсэнээр Юнимат компани нь албан ёсоор борлуулах эрхтэй болсон. Хойд америкт ургадаг агч мод нь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой юм.

Гэрфлорын бүтээгдэхүүн нь бүх салбаруудад зориулагдсан. Үүнд: Эрүүл мэндийн салбар, Боловсролын салбар,  Худалдаа, үйлчилгээний газрууд, Оффис албан байгууллага, Амины орон сууц, гадна дотор спорт заал, Фитнесс, үйлдвэрийн газрууд......

Албан ёсны дистирбьютор
Компани:Юнимат ХХК
Холбогдох утас:94991245, 99991245
Имэйл:marketing@unimat.mn
Вэб:http://www.gerflor.mn/
Салбар-1:Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, Их Тойруу 60, БДТТөв, Ампер хаус 4 давхар, 407 тоот
Бүтээгдэхүүний зураг: