МЭРИ ХАРКЕР / Үл хөдлөх хөрөнгө зуучлагч /

Хуваалцах 3

ORONSUUTS.com

Даллас/Техас муж/

Ажлын туршлага -34 жил

Өмнө эрхэлж байсан ажил –Симфони найрал хөгжимд морин хийлчин, төгөлдөр хуур, морин хуурын багш, хор найрал дууны удирдаач

АЖЛЫН ҮР ДҮН /2001 оны байдлаар/

Байгуулсан хэлэлцээр -178

Борлуулалтын хэмжээ -52 сая доллар

Хувийн ашиг -1,4 сая доллар

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Борлуулагч –борлуулалт болон листинг хариуцсан ажилтан, листингийн зохицуулагч, зарлага, зарим үед захиргааны ажилтан /цагийн ажилтан/

ӨӨРИЙН ТУХАЙ

Хэтийн төлөв. Миний бие энэ бизнесээр 34 дэхь жилдээ ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нүүдэл суудал хийж буй гэр бүлүүдэд амьдрах байшинг нь олж, урьдын амьдралын хэв маягтаа эргэн ирэхэд тусалдаг даа

Амжилтанд хүрэх түлхүүр. Өөрсдийн ажил хэргээ бид нарийн хатуу чанд сахилга батаас эхэлж, хүоэхийг хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлсэн учир бид амжилтанд хүрсэн. Энэ нь бид өмнөө тодорхой зорилт тавьсан гэсэн үг. Эхэндээ би эрч хүч дүүрэн хүрэхийг хүссэн үй олон зорилготой, амжилттай байх гэсэн аугаа их хүсэл эрмэлзэл байсан боловч надад шаардлагатай мэдлэг дутагдаж байлаа. Эхний жил дуусахад би 376 мянган доллар олсон гээч. Тэгэхэд эцэг маань надад хандаж “Хэрвээ чи дээд зэргийн хүчин чармайлт гаргаж чадах аваас хэн ч болж чадна” нэж хэлсэн билээ. Тэр үед амжилтад хэрхэн хүрэх талаар хуурцаг, номнууд миний багш болж байсан бол улмаар туршлагатай заан сургагч, дасгалжуулагч нартай ч болсон. Эхний үе шатанд бид маркетинг болон эргэлтэд гол анхаарлаа хандуулж байлаа. Улмаар ганцхан энэ бүхэн хангалтгүй болж ирэхэд тавьсан зорилго, бодож сэдсэн зүйлээ хэрэгжүүлэх, үйл явцыг тогтолцоонд оруулах, тэднийг шинжлэн дүгнэх гэсэн ажлын үр дүнд анхаарлаа хандуулах болов. Гари Келлер мэтийн туршлагатай багш нарын удирдлаган дор бид эхэндээ хөлсний ажилтан байснаа улмаар бизнесч болон хувирч, шинэ дадал чадвар эзэмшиж, ашигт байдлаа өндөржүүлж, хүний нөөцөө ухаалгаар ашиглаж суралцсан билээ.

Урам зоригийн эх үүсвэр. Миний үнэт зүйлийг хуваалцаж, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг хүмүүсээр л зөвхөн би өөрийгөө хүрээлүүлдэг. Миний ээж 95 насыг зооглосон. Өглөө болгон би түүнээс: “Өнөөдөр таны хувьд сайхан өдөр байх болов уу?” гэж асуухад тэрээр үргэлж “Би өдрийг сайхан өнгөрүүлэхээр биеэ бэлтгэсэн. Миний амьдрах хугацаа богинохон үлдсэн тул би нэг ч гэсэн өдрийг муухайгаар өнгөрүүлэхийг өөртөө зөвшөөрөхгүй” гэж хариулдаг байлаа. Түүний зөв байсан, тэр хэзээ ч муу зүйлээр амьдралаа баллахыг зөвшөөрдөггүй байсан. Би ч мөн адил ингэх болно.

Үйлчлүүлэгчдийг татах. Техаст багшлах бага хуралд оролцохоор АНУ, Австралиар аялах, Конгрессийн гишүүн байх, мөн үй олон нийтлэл хэвлүүлэх зэрэг нь миний өмнө бусад хүмүүстэй ер бусын сайхан боломж нээсэн билээ. Бид агент хоорондын зуучлалын сүлжээ байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь 84 хувь нь байнгын эргэлттэй байдаг. Үүний үр дүнд бид зургаан мянган хүн бүхий мэдээллийн сантай болсон. Жил болгон тэдэнд бидний зураг бүхий үзэмжтэй хуанлийг илгээдэг. Үүний ачаар бидний нэрийг хоёр сая гаруй хүн мэддэг болсон. “Өдөр болгон харж байдаг болохоор таны царайг мартахад бэрх юм, Мэри” гэсэн үгсийг байнга сонсдогт гайхах зүйлгүй. Гэрээ хэлэлцээр болгон дараагийн хэд хэдэн хэлэлцээрийн үндэс болдог гэдэгт бид итгэлтэй байдаг. Тиймээс үйлчлүүлэгчидтэйгээ байнга харьцаж, гурван долоо хоног тутам илгээмж явуулдаг, тэдэнтэй бичгээр, утсаар, эсвэл бүр биечлэн уулзах маягаар харилцаж байдаг.

Ашгийн сангийн нэлээдгүй хэсгийг бид хүүхдийн буяны байгууллагад, хүүхдүүдэд зориулсан христийн зусланд хандивладгаа бид үйлчлүүлэгчдээсээ огт нуудаггүй билээ.

Түүнчлэн Барилгачдын зөвлөх хороо болон Sky Ranch Christian Camp –ийн захирлуудын хуралд хуралддаг, Habitat for Humanity, Leukemia сангууд болон Далласын симфони найрал хөгжмийн санд мөнгөн хөрөнгө гаргаж өгдөг билээ.

Төлөвлөгөө. Ажил хэргээсээ хөндийрсөн ч гэсэн бид сүүлийн хорин жилийнх шиг гэр бүлдээ амьдралаас таашаал авах боломжтой байхаар орлоготой байна гэдэгтээ би итгэлтэй байдаг. Бидэнд бусдад төлөх өр байхгүй, энэ нь ч бидэнд сонгох эрх чөлөө олгож байгаа юм.

Жо Харкер бол миний нөхөр, бас холбоотон болоод 46 гаруй жил болж байна. Насанд хүрсэн гурван хүүхэд, найман ачдаа би нэр төртэй хангалуун амьдралыг нь хангаж өгөхийн тулд би маш их ажилладаг. Цаг ямагт суралцах нь ямар чухал болохыг би тэдэнд дандаа зааж сургадаг. Бурхан, гэр бүл, бизнес бол миний хүүхдүүдэд ойлгуулахыг хичээж буй тэр л үнэт зүйлс билээ.

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд номын хэсгээс авав.

 



Хуваалцах 3
Үнэлгээ өгөх
Like an  post Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
1819

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.