РОННИ, КЭТИ МЭТЬЮЗ НАР / Үл хөдлөх хөрөнгө зуучлагч /

Хуваалцах 3

ORONSUUTS.comХьюстон /Техас муж/

Ажлын туршлага -14 жил

Өмнө эрхэлж байсан ажил –сантехникийн болон бусад тоног төхөөрөмжийн худалдаа.

АЖЛЫН ҮР ДҮН /2001 оны байдлаар/

Байгуулсан хэлэлцээр -624

Борлуулалтын хэмжээ -99,5 сая доллар

Хувийн ашиг -2,5 сая доллар

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Борлуулагч –борлуулалт хариуцсан гурван зуучлагч, листингийн нэг мэргэжилтэн

Туслах ажилтнууд –гурван ажилтан гэрээ байгуулах ажлыг хариуцдаг, бас өөр гурван мэргэжилтэн листинг хариуцна. Аж ахуй хийгээд тоног төхөөрөмж хариуцсан нэг ажилтантай. Түүнээс гадна гэрээний нэг мэргэжилтэн ажилладаг.

ӨӨРИЙН ТУХАЙ

Эхлэл. 1988 оноос бид бизнесийн гараагаа эхэлсэн. Тэр үед манайх 35 ажилтантай байсан, гэвч Хьюстоны эдийн засаг уналтанд орсон байсан тул ихэнх үйлчлүүлэгчид бидэнд сохор зоос ч төлөөгүй билээ. Бид байсан бүхнээ алдаж, бүгдийг эхнээс нь эхлэхээс аргагүйд хүрсэн юм.

Миний бие дээд боловсрол эзэмшээгүй, харин Кэти коллежид ердөө ганц жил суралцсан байлаа. Бидэнд хойш ухрах зам байгаагүй. Цагтаа бид хэд хэдэн байшин худалдан авч, бас борлуулж үзсэн байсан тул энэ тун ч дажгүй бизнес, оролдоод үзэх хэрэгтэй гэж шийдсэн. Ингэж л бид эхэлсэн юм даа. Ажил хэрэг маань ч бүтэж, бид амжилттай байгаадаа гайхаж билээ.

Кэти бид хоёр үүргийнхээ хуваарийг хувааж авав. Бид хамтдаа хөдөлмөрлөж байсан ч өөр хоорондоо ялгаатай авьяас, сонирхлыг илэрхийлж байлаа. Миний бие мөн бизнесээ удирдаж, мөн санхүүг хариуцаж байв. Мэдээж хэрэг хүмүүсийг ажилд авч, тэднийг дадлагажуулж сургахад мөнгө үрнэ гэхэд хэцүү байлаа. Гэвч ажил маань урагштай байв. Бид олон янзын мэргэжилтнүүдийг ажилд авч байсан ч бидний орлого жил бүр 30-40 хувь өсөж байсан шүү. Бидний дараагийн зорилт бол жилд 100 сая долларын борлуулалт хийх явдал.

Амжилтанд хүрэх түлхүүр. Үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай бизнес эрхлэхэд хоёр, гурван бүрэлдүүлэгч нөхцөл байдаг. Нэгдүгээрт, та энэ бизнесийг чухам өөрийнхөө төлөө эрхэлж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Олон риэлторууд үүнийг зүгээр л ойлгодоггүй. Хоёрдугаарт, та урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү шаргуу, эрч хүчтэй ажилла. Ялангуяа бизнесээ эрхэлж байх үед. Гуравдугаарт, ярих боломжгүй, тохиромжгүй үе байсан ч гаднаас ирж байгаа дуудлагад ямагт хариу өгөх хэрэгтэй. Бид үргэлж ингэдэг. Ирсэн утсаар ярьсан хүн болгонд хариу өгдөг.

Үйлчлүүлэгчдийг татах. Би үйлчлүүлэгчдэдээ хэзээ ч тоомжиргүй хандаж байгаагүй. Хэрвээ та ажлаа сайн хийж, хүмүүст санаа тавьдаг бол тэдгээр нь өөрсдийн хамаатан садан, найз нөхөд, танил талдаа таны талаар ярьж, үйлчлүүлэхийг зөвлөх болно.

Манай мэдээллийн санд гурван мянга гаруй үйлчлүүлэгч бүртгэгдсэн байдаг, бид зургаан долоо хоног тутам тэдэнд өнгөт ил захидал илгээдэг билээ. Үүний сацуугаар бид 5000 фермийн эзэнд үйлчилдэг бөгөөд гурван долоо хоног тутам тэдэнд захидал илгээдэг юм даа. Бид өөрөө өөрсдөө л бизнестээ санаа тавьдаг гэх үү дээ.

Төлөвлөгөө. Бид олон жилийн турш долоо хоногт зуун цагаар ажилладаг байлаа. Дараа нь долоо хоногт 70, сүүлдээ 60 цаг ажилладаг болов. Одоо бол үүнийг 20 цаг болтол бууруулах санаа байна. Би бизнесээсээ зүгээр л нэг холдоод яваад өгөхөд хараахан бэлэн биш байна., гэвч нас хэвийх үед юу эрхлэх талаараа одооноос бодож байгаа шүү.

Би бусад зүйлсийн талаар эргэцүүлж эхэлсэн. Зургаан жил гаруйн өмнө 130 акр газар худалдаж аваад дараа нь зарж борлуулахын тулд хэд хэдэн талбай болгон хуваасан. Жилийн дотор л гэхэд тус бүр нь 50 акр бүхий хоёр ч газрыг борлуулах гэрээ байгууллаа. Одоо надад 170 кр талбайтай газрын бас нэг гэрээ бий. Бидэнд 20 орон сууц, бас бага оврын албан газрын барилга байна. Өөрөөр хэлбэл миний бизнес цаг ямагт урсгал орлоготой байгаасай гэдэгт л миний санаа оршиж байгаа юм.

Манай агуу оронд хэн боловч сайн сайхан байдлыг бүтээж чадна, гагцхүү үүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй.

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд номын хэсгээс авав.



Хуваалцах 3
Үнэлгээ өгөх
Like an  post Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
1818

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.