“Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд” номын хэсгээс

Хуваалцах 1

ORONSUUTS.com“ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗАРЖ САЯТАН БОЛОХ АРГУУД”  гэдэг энэхүү номыг би ноднин жил Интер номын дэлгүүрээс  худалдан авчхаад  энд тэндээс нь хэсэг хусаг уншмар болоод  номын санд  тоосонд  дарагдсаар 1 жил болжээ. Түрүүчийн долоо хоногт салхи оруулж дахин уншлаа. 2008 онд орчуулагдан хэвлэгдсэн энэхүү ном манай үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт ажиллаж байгаа реалторуудад  үнэхээрийн хэрэгтэй гарын авлага болохуйц ном  байна гэдгийг онцлон дурдмаар байна. Номын зохиолч Гари Келлер нь Техасын Хьюстонд  төрж өссөн тэрбээр 1973 онд Техасын Бейлорын их сургуульд үл хөдлөх хөрөнгийн худалдаа маркетингийн чиглэлээр төгссөн. Ажлын гараагаа үл хөдлөх хөрөнгийн агентаар эхэлж, өөрийн түнш Жо Уильямстай хамт 1983 онд Keller willams Realty үл хөдлөх хөрөнгийн агентлагийг үүсгэн байгуулсан. ORONSUUTS.comТус компани нь 1987 онд франчайзингаар эхэлж, 1999 онд Канадад өөрийн төлөөллийн газраа нээж байжээ. 1995 оноос одоог хүртэл Keller willams Realty нь АНУ-ын хамгийн түргэн өсөн томорч буй агентлаг болсон байна. Номын зохиолч маань энэхүү номыг бичих санаа 2002 оны 6 сард үл хөдлөх хөрөнгийн тэргүүний агентуудыг нэгтгэдэг “Mega Agent Mastermind Group”-ийн хурал дээр  Сая доллар олохын тулд юу хийх ёстой вэ? гэсэн асуултыг тавьснаар энэ номыг бичих санаа эхэлсэн гэдэг. Энэхүү ном нь зуун зуун үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын ажил амьдралын  туршлагаас  тулгуурлан бичигджээ.  Ингээд та бүхэндээ энэхүү номоос үл хөдлөх хөрөнгийн онол болон түүнд суурилагдах зарчмуудын талаар тоймлон хүргэе.

Үнэлгээч саятны гурван халим

Үл хөдлөх хөрөнгөд 3 суурь загвар байдаг бөгөөд үүнийг үнэлгээчин саятны гурван L буюу халим гэж томьёолжээ. Leads /үйлчлэгчдийг татах сувгууд / Listing  /листинг/ Leverage /нөөц/

1. Үйлчлүүлэгчдийн татах сувгууд

Та бүхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт профессор байж болно, гэрээний болзлыг хэлэлцэх үеэр мэргэжлийн худалдаачнаас хавьгүй илүү гарч, хөрөнгийг түргэн зөв  үнэлж , санхүүжилтийн тухай банкны зээлийн мэргэжилтнээс илүү мэддэг байж болно харин үйлчлүүлэгчгүй бол энэ бүхэн давуу тал юу ч өгөхгүй. Үнэлгээчдийн хувьд их амжилт олъё гэвэл үйлчлүүлэгчдийг татах сувгууд байх хэрэгтэй...

2. Листинг

Листинг / Үл хөдлөх хөрөнгийн эзэн хийгээд төлөөлөгчдийн хооронд бичгээр байгуулсан хэлэлцээр. Хэлэлцээр ёсоор төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч юм уу түрээслэгчийг олох үүрэг  хүлээнэ/ бол бидний амжилт олох санаанд оромгүй өндөр ашигтай боломж юм. Листинг нь шуудангаар илгээмж илгээх, зар сурталчилгаа  хийх, нээлттэй хаалганы өдөр зохих зэрэг аргаар шинэ үйлчлүүлэгчдийг  татахад тусалдаг болохыг анхааралдаа аваарай. Зохих ёсоор сурталчилсан листинг наанадаж нэг нь бодитой худалдан  авагч болдог болзошгүй үйлчлүүлэгчдийг татдаг болохыг бидний судалгаа харуулж байна...

3. Нөөц

Ололт амжилтын дээд цэгийн нэг адил хүн бүрийн хөдөлмөрийн бүтээмж өөрийн дээд хязгаартай байдаг. Харин цаг мөнгөний харилцааг зөвхөн нөөцийн тусламжтайгаар өөртөө ашигтайгаар эргүүлж болно. Бүх нөөцийг хүмүүс, тогтолцоо багаж хэрэгсэл гэсэн гурван ангилалд хувааж болно. Сайн тогтолцоо багаж хэрэгслүүд үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчдөд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд туслах болох боловч ерөөс авьяаслаг боловсон хүчин эн тэргүүний ач холбогдолтой. Үнэлгээчдийн олонх нь систем боловсруулж нэвтрүүлэх явдлыг өөрсдийн давуу гэж үздэггүй  шүү дээ. Ийм л учраас бид юуны өмнө захиргааны авьяаслаг ажилтнуудын дэмжлэг  хүлээхийг зөвлөж  болгож байна. Хэрэв та өөрийн мэдэлд байгаа бүх цаг хугацааг бизнестээ зориулдаг болсон ч ашиг орлогын хэмжээ санаанд хүрэхгүй байгаа бол нөөцийг татах цаг нь болжээ гэсэн үг. Үйлчлүүлэгчдийг татах сувгууд, листинг, нөөц гэсэн гурван “халим “ үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчийн амжилтыг, миний баттай байгаагаар түүний худалдааны хэмжээг тодорхойлж байдаг...

Саяыг олох замын дөрвөн үе шат

Ирээдүйн саятан, үнэлгээчийн хувьд та бүхэн дөрвөн зорилгод хүрэх ёстой. Тодруулбал саяыг харах, саяыг олохоор ажиллах, саяыг олох, саяыг атгах эдгээр болно. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн ихэнх төлөөлөгч хэд хэдэн жил өнгөрсний дараа л саяыг харж эхэлдэгийг туршлага харуулж байна. Хэрэв та бүхэн саяыг олж харж чадвал саяыг олохоор ажиллах замд гарахад та бүхэнд  юу ч саад болохгүй. Түрүүчийн шатны зорилт шийдэгдээгүй цагт дараачийн шатанд шилжиж болохгүйг бид бас илрүүлсэн юм. Та бүхэн эдгээр үйлдлийн дэс дарааллыг эвдэж чадахгүй...

Үнэлгээч саятны сэтгэлгээний есөн онцлог.

“Саяыг олж харах нь” томьёоллыг үр ашгийн барагцаалбал гуравны нэг нь харилцаа, хэтийн төлөвөөр тодорхойлогдоно. Гэхдээ “Есөн арга” гэдэг нь  наашаа сэтгэлгээ, далд үнэний тухай дахин томьёолсон нийтлэг хэв загвар биш ээ. Хэрэв бид дадал зуршлаа өөрчилье гэж байгаа бол илүү тодорхой, илүү чиглэсэн зорилготой байх нь зайлшгүй чухал.

  1. Том яагаадыг олж харах
  2. Том зорилгууд, том загварыг олж харах
  3. Бололцоог олж харах
  4. Үйлдлийг олж харах
  5. Айдаст автахгүй байх
  6. Хөгжлийг олж харах
  7. Өрсөлдөөнтэй, стратегичаар сэтгэх
  8. Стандартуудыг олж харах
  9. Үйлчилгээг олж харах....

Үл хөдлөх хөрөнгийн саятан худалдаачны тулгуур дөрвөн загвар

  1. Эдийн засгийн загвар
  2. Үйлчлүүлэгчдийг татах суваг боловсруулах загвар
  3. Төсвийн загвар.
  4. Зохион байгуулалтын загвар

1. Эдийн засгийн загвар бол тодорхой цэвэр орлого олохын тулд үйл ажиллагааны тодорхой төрлүүдэд таны хүрэхийг хүсэж байгаа тодорхой үр дүнг хэрхэн хангахыг харуулдаг томьёо юм.

2. Үйлчлүүлэгчдийг татах суваг боловсруулах загвар бол үйлчлүүлэгчдийг татах тодорхой тооны сувгийг хамрахын тулд таны хэрэглэх шаардлагатай хандлага мөн.

3. Төсвийн загвар нь таны гойд анхаарал тавих ёстой төсвийн тодорхой зүйл ангиуд, түүнчлэн зүйл анги бүрт төсөвлөх хэрэгтэй нийт орлогын нэг хувийг зааж өгдөг.

4. Зохион байгуулалтын загвар нь таны мэргэжилтний эрж хайх сул орон тоог / түүний дотор албан тушаалын үүрэг/ тайлбарладаг.

Худалдан авагчид үзүүлэх 10 үндсэн үйлчилгээ.

1. Хэрэгцээнд дүн шинжилгээ хийх:

а/ худалдан авагчийн хэрэгцээ, эрэлт хүсэлтэд дүн шинжилгээ хийх.

б/ “гоц сайхан байшин” нь ямар байх ёстойг тодорхойлоход худалдан авагчид туслах

2. Банкны зээл авах бололцоог урьдчилан судлах:

а/ худалдан авагчийг зээлийн мэргэжилтэн рүү илгээх

б/ зээлийн урьдчилсан эрх авах, эсвэл банкнаас урьдчилсан баталгаа гаргуулж авах

в/ зээл төлөх зохистой төлөвлөгөө сонгоход туслах.

3. Оршин суух районы тухай мэдээлэх:

а/оршин суух хамгийн тохиромжтой дүүрэг хайх шалгууруудыг тодорхойлох

б/ оршин суухад тохирох газруудын жагсаалтыг дүүрэг тус бүрийн тухай мэдээллийн  хамт гаргаж өгөх

4. Объектуудыг хайх:

а/ орон сууц хайлтыг зохион байгуулах, график гаргах

б/ хайлтын явцад шинэ мэдээлэл өгөх, худалдах объектуудыг үзэх аялал зохион байгуулах.

5. Санал боловсруулах:

а/ байгаа хувилбаруудыг харьцуулах, шийдвэр гаргах

б/ саналын болзлуудын тухай болон тэдгээртэй холбоотой асуудлуудын талаар зөвлөгөө өгөх

в/ худалдан авах тухай санал гэрээг бөглөх

6. Худалдаа хийх болзлуудыг хэлэлцэх:

а/ саналыг танилцуулах

б/ гэрээний болзлыг хэлэлцэх

7. Ачигчдын үйл ажиллагааг үйл ажиллагааг зохицуулах:

а/ Ачигчдыг сонгох талаар зөвлөгөө өгөх, сонголт хийх горимыг хянах

б/ шилжин ирэх үйл явцыг зохицуулах

8. Гэрээ байгуулахад бэлтгэх:

а/ баримт бичгийг боловсруулах үйл явцыг  зохицуулан хянах

б/ хэлцэл байгуулахад бэлтгэх явцад зохих зөвлөмж өгөх

9. Хэлцэл байгуулах:

а/ гэрээний бүх баримт бичигт нарийвчилсан   дүн шинжилгээ хийх.

б/ гэрээнд яг гарын үсэг зурахын өмнө үүсэж болох асуудлуудыг шийдэх.

10. Гэрээ байгуулсны дараа:

а/ шилжих үйл явцыг зохицуулах

б/ энэ шатанд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх.....

“ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗАРЖ САЯТАН БОЛОХ АРГУУД ”  гэдэг нэртэй энэ ном маань дотроо маш олон бүлэг,  хэсгүүдтэй. Та бүхэндээ энэ номоос зарчим болон  онолын хэсгүүдээс тоймлон хүргэлээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж байгаа болон энэ салбарыг сонирхож байгаа та бүхний ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. Та энэ номыг олж  заавал уншаарай. Энэ номыг  бэлтгэж,  эрхлэн гаргасан “Маш нууц” сонины газарт баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Бид та бүхэндээ энэхүү номд онцлон дурдагдсан 16 шилдэг реолтаруудын намтар түүх,  амжилт, ажлын туршлагуудыг 7 хоног бүр цуврал болгон гаргах гэж байна.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ

Үнэлгээ өгөх
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1798

5 сэтгэгдэлтэй

luxuryhouse
2013-05-22 05:32
Баярлалаа.
AIMM Real Estate
2013-02-06 12:49
Сонирхолтой мэдээлэл байлаа баярлалаа.
Актив зууч
2013-01-09 01:45
Гол гол хэрэгтэй бөгөөд сонирхолтой хэсгийг тоймлон оруулж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалаар ажиллах сонирхолтой залуучуудыг сэдэлжүүлж өгөхөөр болжээ
уншигч
2013-01-08 08:01
nice
БЭСТА Агентлаг
2013-01-08 01:05
ҮХХЗуучлалынхны, риалторуудын унших ёстой ном шүү.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.