Гэрээнээс татгалзахад алданги тооцох уу?

Хуваалцах 6

ORONSUUTS.com

Асуулт: Дорж Дондогтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэд 125 сая төгрөг төлсөн. Гэтэл Дорж орон сууцаа шилжүүлэн өгөхгүй, өгсөн мөнгийг буцааж өгнө гэв. Дондог мөнгөө буцааж авахдаа алданги тооцох хүсэлтэй байна. Дондог мөнгөө алдангийн хамт Доржоос гаргуулах боломжтой юу?

Хариулт: Талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд авсан, өгсөн зүйлээ харилцан буцааж өгдөг. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн тухай яригдахгүй гэсэн үг. Энэ нь мөн алдангид ч хамаарах юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх тул зөвхөн үндсэн үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд л хэрэгжих боломжтой юм.

Талууд нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тохиолдод хэн алинд нь гэрээний зохицуулалттай холбоотой шаардах эрх үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлого зэргийг хамааруулна.

 

СУРТАЛЧИЛГАА...

ORONSUUTS.com



Хуваалцах 6
Үнэлгээ өгөх
Like an  post Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
1791

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.